Гэзэгт шумбуур
Гэзэгт шумбуур | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Эрэгчин/Эмэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Aythya fuligula Линней, 1758 |
Гэзэгт шумбуур, Aythya fuligula, нь дундаж хэмжээний шумбадаг нугас бөгөөд нийт 1 сая орчим тоо толгой бий.
Гадаад төрх[засварлах | edit source]
Нас бие гүйцсэн эрэгчин нь хажуу бөөр болон цэнхэр саарал хошуунаас бусад бүх хэсэг нь хар өнгөтэй юм. толгойн ар дагзан дахь урт өд нь гэзэг мэт харагдах тул ийн нэрлэжээ.
Нас бие гүйцсэн эмэгчин нь бор өнгөтэй ба хажуу бөөр нь арай цайвар бор байна.
Тархалт[засварлах | edit source]
Гэзэгт шумбуур нь Евразийн хойд хэсгийн сэрүүн бүсээр өргөн тархан нутагладаг. Зарим тохиолдолд Канад болон АНУ-н эрэг хавьцаа өвөл таарна. Өвлийн улиралд нуур цөөрөм зэрэг задгай уст газар олноор цуглан сүрэглэдэг. Үржлийн үедээ усны ойролцоо өвст тал газар навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана.
Идэш тэжээл[засварлах | edit source]
Тэд усанд шумбан хоол тэжээл олж идэх ба элдэв нялцгай биетэн, усны хорхой шавьж, ургамлаар хооллодог.
Эшлэл[засварлах | edit source]
- BirdLife International (2004). Aythya fuligula. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
Цахим холбоос[засварлах | edit source]

- Tufted Ducks video From Gallery of Living Nature.