Давидын од

Давидын од

Давидын од (еврей. מָגֵן דָּוִד‎ Маге́н Дави́д — «Давидын бамбай») — зургаан хошуут од (зургаан өнцөгт) хэлбэртэй, хоёр ижил талт гурвалжин нэг гурвалжингийн орой нь дээшээ, нөгөө нь доош харж бие биенийхээ дээр давхарлаж байрласан, нийлээд ердийн ижил зургаан өнцөгтийн хэлбэртэй эртний бэлгэдэл юм.

Бэлгэдлийн нэрийн гарал үүслийн талаар Давид хааны дайчдын бамбайн хэлбэрийн тухай домогтой холбосон янз бүрийн хувилбарууд байдаг. Үүний өөр нэг хувилбар нь "Соломон хааны тамга" гэж мөн нэрлэгддэг.

19-р зуунаас хойш Давидын одыг еврейчүүдийн бэлгэдэл гэж үздэг. Давидын одыг Израилын төрийн далбаан дээр дүрсэлсэн бөгөөд тус улсын гол бэлгэдлийн нэг юм. Зургаан хошуут од нь бусад улс, орон нутгийн бэлгэдэлд бас байдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэхүү хексаграм буюу зургаан өнцөгт бол маш эртний гарал үүсэлтэй бэлгэдэл юм. Энэтхэгт үүнийг Анахата эсвэл Анахата-чакра, мөн Сударшана эсвэл Сударшана-чакра гэж нэрлэдэг. Энэ нь Энэтхэгт Ойрх Дорнод болон Европоос илүү эрт гарч ирсэн бололтой. Эхэн үедээ зургаан өнцөгт од нь еврейчүүдийн бэлгэдэл биш байсан бөгөөд иудаизмтай ямар ч холбоогүй байжээ.