Jump to content

Даля Грибаускайтэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Даля Грибаускайтэ
Dalia Grybauskaitė
Даля Грибаускайтэ

Бүрэн эрхийн хугацаа: 2009 оны 7 сарын 12 – 2019 оны 7 сарын 12

Төрсөн: 1956 оны 3 сарын 1
 Зөвлөлт Холбоот Улс, ЗСБНЛитва Улс, Вильнюс

Даля Грибаускайтэ (1956 оны 3 сарын 1-нд төрсөн) нь Литвын анхны эмэгтэй ерөнхийлөгч.

Эрдмийн цол: Нийгмийн ухааны доктор. 1983 онд Санкт-Петербургийн Ждановын их сургуулийг эдийн засагчаар төгссөн. 1991 онд АНУ-д Жоржтауны их сургуулийн гадаад харилцааны салбарыг төгссөн. Далиа литва, англи, орос, франц, польш хэлтэй.

1975-1976 Литвын Бүгд Найрамдах Улсын Үндэсний Найрал хөгжмийн чуулгад хянагч. 1976-1983 Ленинград хотын арьсны үйлдвэрт лабрант. 1983 Литвын Шинжилэх Ухааны Академид нарийн бичиг. 1983-1990 Вильнюсийн Хөдөө Аж Ахуйн сургуулийн улс төрийн эдийн засгийн тэнхимд багш. 1990-1991 Эдийн засгийн институтын тэнхимийн захирал. 1991 Ерөнхий сайдын албаны хөтөлбөрийн захирал. 1991-1993 Олон Улсын Эдийн Засгийн Харилцааны яамны европын хэлтсийн захирал. 1993-1994 Литвын Гадаад яамны эдийн засгийн хэлтсийн захирал, тусламж хариуцсан дарга, Европын Холбооны Чөлөөт худалдааны хөтөлбөрийн ерөнхий хариуцагч. 1994-1995 Европын Холбоо дахь Литвын элчингийн Өргөмжит төлөөлөгч, ЕХ дахь Европын Гэрээний дэд ажилтан, Брюссель дахь Үндэсний тусламж зохицуулалтын албаны төлөөлөгч. 1996-1999 АНУ дахь Литвын Өргөмжит элчин. 1999-2000 Литвын Сангийн дэд сайд, Дэлхийн Банкны асуудал хариуцсан дарга. 2000-2001 Гадаад хэргийн дэд сайд, ЕХ-д элсэх хөтөлбөрийн эрхлэгч. 2001-2004 Сангийн сайд, Үндэсний тусламжийн зохицуулагч. 2004-2009 Европын Холбооны Бүрэн Эрхт төлөөлөгч, Санхүү Төсвийн алба хамаарагч.


2009 оны ерөнхийлөгчийн сонгууль

[засварлах | кодоор засварлах]

2009 оны 2 сарын 26-нд Даля Литвын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн.

Тэр хэлэхдээ "Литвачууд намайг хэрэгтэй гэсэн учир би Литвадаа ирлээ. Бид бүгд ил тод, шудрага байдал, хариуцлагатай байдлыг эх орондоо хүсч байгаа гэж би бодож байна. Бид өөртөө болон нэг нэгэндээ санаа зоволгүй итгэж, ирээдүйдээ итгэхийг хүсч байна. Би өөрийн мэдлэг, туршлага, чадвараараа эдийн засаг, улс төр, нийгмийн уур амьсгал дахь сүүдрийг арилгахад бүрэн дайчилж Литваа иргэний удирдлагат улс болгохыг зорих болно. Тийм ч учраас би Литвын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно" гэжээ.

Олон нийтийн санал асуулгаар Даля хамгийн давуу өрсөлдөгч байсан бөгөөд 2009 оны 5 сарын 17-нд Литвын ерөнхийлөгчийн сонгуульд 68.18%-аар ялалт байгуулжээ. Тэрээр 7 сарын 12-нд үүрэгт ажилдаа орсон.

 Commons: Даля Грибаускайтэ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан