Данаагийн Дэлгэрсайхан
Данаагийн Дэлгэрсайхан (1974 онд Говь-Алтай аймагт төрсөн)- Монголын хошин урлагийн жүжигчин. Соёлын тэргүүний ажилтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Дэлгэрсайханы эцэг, эх нь Говь-Алтай аймгийн харьяат.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1982-1988 онд Говь-Алтай дунд сургуульд,
- 1988-1992 онд Партизаны Сангийн аж ахуйн дунд сургуульд сурч төгссөн.
Дунд сургуульдаа шүлэг уншиж уран уншигч болж байсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1992-1999 онд Пapтизaны сангийн аж ахуйд сургуулийн слесарь, захиргааны жижүүр зэрэг ажил хийсэн байна.
- 1999 онд Кино Урлагийн Дээд сургуульд орж 2003 онд төгссөн байна. Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяр, Пүрэвдоржийн Цэрэндагва нарын шавь бөгөөд тэд “Тухайн дүрээрээ жүжиглэх биш дүрдээ орж амьдрах хэрэгтэй шүү” гэж зааж өгч байжээ.
2006 онд Магсаржаламын Баярмагнай, Пунцагийн Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах, Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Э.Алдар нарын хамт хошин урлагийн “Маск” продакшыг анх байгуулагдахад орсон жүжигчин.
“Гэрэлт суварга” гэдэг студитэй.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- “Чонын алтан шагай” киноны Содов,
- “Соёлын довтолгоон” киноны хөрөнгөө хураалгасан хүний дүр,
- “Хар сувдны нууц” киноны Дүлий Чинбаагийн дүр,
- "Үлгэрийн баатар гэртээ харих замд" кино зохиол бичиж гол дүрийг бүтээсэн байна.
- “Лизинг” уран сайхны кинонд найруулагчаар ажилласан.
- "Омарын эрэлд"
- "Тусгай ажиллагаа"
МАСК продакшны “Морио гомдоосон Монгол”, “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” зэрэг тоглолтод оролцсон.
Д.Дэлгэрсайхан нь "Бэхийн голын дуу" дуунаас гадна "Нөхөрлөлийн дуу" зэрэг олон дуу дуулдаг жүжигчин юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]2004 онд телевизийн найруулагч Ө.Түмэнсарнайтай гэрлэсэн. Тэд хоёр охин нэг хүүтэй болсон байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]