Дархлаа судлал

ажаэжаэ

Дархлаа судлал[засварлах | кодоор засварлах]

Дархлаа тогтолцооны нийтлэг шинж[засварлах | кодоор засварлах]

Бидний хүрээлэн буй орчин тоо томшгүй олон эмгэгтөрөгчдийг \вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчид\ агуулж байдаг. Эмгэгтөрөгч биед халдварлах, өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд шалтгаална. Эмгэгтөрөгчид янз бүрийн замаар биед нэвтрэх ба халдвар тус бүрт тохирсон дархлааны урвал өрнөх шаардлагатай болдог. Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьс, салст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог ба зарим нянгууд гэмтээгүй арьсаар нэвтэрч чаддаг байна. Хэдий тийм боловч ихэнх нянгууд хоол боловсруулах ба шээс бэлгийн замын салст бүрхэвчээр дамжин халдварладаг. Зарим нь хамар , залгиур , уушгийг халдварлуулах ба зарим төрлийн бактери, вирус тухайлбал: ХДХВ \HIV\ , хумхаа \Хумхаа\, гепатитын\\ вирус нь цусаар халдварлана.Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь эмгэгтөрөгчийг биеэс зайлуулах , ингэснээр бие махбодид учруулж болзошгүй хөнөөлийг бууруулахад чиглэгдэнэ. Хүний бие махбодын бүтцийн гол бүрдэл нь полипептид буюу уураг байдаг. Ихэнх уургийн амин хүчлийн дараалал бодгаль бүрд ялгаатай байх бөгөөд энэ ялгааг тухайн хүний эсийн бөөмд байх хромосомын үндсэн бодис болох полимер бүтэцтэй нүклейн хүчлийн \ДНХ-ийн\ дараалал нөхцөлдүүлж өгнө. Дархлаа тогтолцоо нь энэ ялгааг танин мэдрэх гайхамшигт чанартай бөгөөд өөрийн уургийн эсрэг үл үйлчлэх , харь уургийг \жишээлбэл: бактери, вирус\ таньж зайлуулдаг юм.Мөн биемахбодийн эд эс мөнх амьдардаггүй өөрийн удмын материалд программчлагдсан мэдээллийн дагуу тодорхой хугацааны дараа үхэхээр \апоптозод өртөхөөр\ бүтээгдсэн байдаг. Ингэж үхсэн эд эсийг бие махбодоос зайлуулах үүргийг мөн л дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл , дархлаа тогтолцоо нь бие махбодийн оршин тогтнохын үндэс болсон удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчны антигений тэнцвэрт байдлыг хангадаг.

Төрөлхийн ба өвөрмөц дархлаа[засварлах | кодоор засварлах]

Дархлаа тогтолцоо нь өнөөгийн хөхтөн амьтанд байгаа шиг хоорондоо маш нарийн уялдаа холбоотой, уян хатан зохицуулагатай хамгаалалтын механизмуудын цогцолбор болон хөгжихэд эволюци хөгжилийн 400 сая жил шаардагдсан гэж үздэг. Дархлаа тогтолцоо нь удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчны антигений тэнцвэрт байдлыг хангах үүргээ дархлааны хариу урвалын тусламжтай гүйцэтгэдэг. Аливаа дархлааны хариу урвал нь: 1рт эмгэгтөрөгч болон бусад харийн биетийг таних 2рт тэдгээрийг устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.

Дархлааны хариу урвалийг ерөнхийд нь 2 хуваана:

  • Төрөлхийн буюу байгалийн
  • Олдмол буюу өвөрмөц

Төрөлхийн буюу байгалийн дархлаа: Антигенд тухайлсан өвөрмөц чанаргүй . Төрөлхийн дархлаа нь тухайн эмгэгтөрөгч давтан халдварлахад түүнд тохирч хувирч чаддаггүй байдаг. Төрөлхийн дархлааны урвалын эсэд моноцит, полиморф бөөмт нейтрофил , макрофаг . Эдгээр эсүүд нь нянтай холбогдон , залгиж устгадаг. Залгиур эсүүд нянгийн янз бүрийн хэсгүүдтэй өвөрмөц бусаар холбогдох чадвартай. Өөрөөр хэлбэл нян бүрийг таньж, холбогдох механизм ижил. Залгиур эсүүд халдварын эсрэг хамгаалалтын эхний шатанд үйлчилдэг.

Олдмол буюу өвөрмөц дархлаа: Тодорхой нэг антигенд өвөрмөц чанартай, эмгэгтөрөгч давтан халдварлахад түүнд тохирч улам боловсронгуй болж хувирч чаддаг байна. Өөрөөр хэлбэл өвөрмөц дархлааны хариу урвалын үед тухайн антигенд өвөрмөц санамжийн эсүүд \memory cell\ үүсэх ба эмгэгтөрөгч дахин халдварлахаас үр дүнтэй хамгаалж чадна. Тухайлбал: сахуугийн халдвар, салхин цэцгийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтоно. Өвөрмөц дархлааны хариу урвалын эсэд лимфоцит юм. Лимфоцит нь цус , эдэд байршиж эсийн гаднах болон эсийн доторх эмгэгтөрөгчийн аль алиныг өвөрмөцөөр таньдаг.

жхунхнгргншошошгошг

Stub icon

Энэ анагаах ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.