Дастин Хоффман


Дастин Ли Хоффман (англ. Dustin Lee Hoffman, 1937 оны наймдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотод төрсөн) нь Америкийн тайз, дэлгэцийн урлагийн жүжигчин, найруулагч, продюсер юм. 1980-аад оны эхэн үед Хоффман драм төрлийн Крамер Крамерийн эсрэг (1979), Түүтси (1982) болон Борооны хүн (1988) кинонуудад гол дүрийг жүжиглэлтийн хувьд тултал сайн гүйцэтгэж Холливудын хамгийн авъяаслаг урлагийн ажилтан болохоо харуулсан түүхтэй. Дэлгэцийн урлагийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн сэтгэлд дотно, энгийн бөгөөд мэргэжлийн хэллэгээр диалогдах буюу харилцан яриа, сэтгэл хөдлөлийн илрэлийг тод харуулж чаддаг жүжиглэлтийн урлагт бүтээлээрээ багшилсан эрхэм бол Хоффман билээ. Хоффман Академийн шагналыг хоёр удаа (1980, 1989) хүртэж таван удаа нэр дэвшиж байсан бол Алтан бөмбөрцөгийг зургаан удаа (1968, 1980, 1983, 1986, 1989, 1997) хүртэж долоон удаа нэр дэвшиж байв.
Товч мэдээлэл[засварлах | edit source]
- Нэр нь түгсэн бүтээлүүд:
- Төгсөгч / The Graduate — 1967
- Шөнийн ковбой / Midnight Cowboy — 1969
- Бяцхан том хүн / Little Big Man — 1970
- Дэрсэн ноход / Straw Dogs — 1971
- Ерөнхийлөгчийн хүн / All the President’s Men — 1976
- Марафон / Marathon Man — 1976
- Крамер Крамерийн эсрэг / Kramer vs. Kramer — 1979
- Түүтси / Tootsie — 1982
- Борооны хүн / Rain Man — 1988
- Кук / Hook — 1991
- Үлгэрийн орны эрэлд / Finding Neverland — 2004
- Сүрчиг урлагч: Алуурчны нэгэн түүх / Perfume: The Story of a Murderer — 2006
- Кунг фу панда / Kung Fu Panda — 2008
- Кунг фу панда 2 / Kung Fu Panda: The Kaboom of Doom — 2011
Эшлэл[засварлах | edit source]
Холбоос[засварлах | edit source]

- Дастин Хоффман — Internet Movie Database
- Дастин Хоффман (англ.) — Internet Broadway Database
- Дастин Хоффман — Офф-Бродвэй
- Дастин Хоффманы дүрстэй ярилцлага