Jump to content

Дашийн Мяасүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашийн Мяасүрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилхөгжмийн зохиолч, хормейстер
Хүүхэд3

Дашийн Мяасүрэн Монгол Улсын Ардын Жүжигчин, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч.

Даш овогтой Мяасүрэн нь 1928 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг "Баянцагааны нэмнээт" хэмээх газар төрсөн. 1948-1950 онд Улаанбаатар хотноо Санхүү эдийн засгийн техникумд суралцаж төгссөн, 1955-1960 онд ЗСБНХУ-ын Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн сургуульд суралцаж найрал дууны удирдаачийн мэргэжлээр дүүргэсэн.

1951-1955 онд Улсын хөгжимт драмын театрт жүжигчин-дуучин, 1960-1965 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад (Үндэсний Урлагийн Их театрт) найрал дууны удирдаач багш, 1967-1968 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт найрал дууны удирдаач, 1968-1969 онд Улсын симфони оркестрт (Улсын филармонид) удирдаач, 1969-1981 онд Монголын ардын армийн дуу бүжгийн чуулгад найрал дууны ерөнхий удирдаач, найрал дууны ангийн дарга, 1982-1984 онд Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1984-1988 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд (Монгол улсын консерватор) багш, 1990-2010 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад зөвлөх багшаар ажиллажээ.

Д. Мяасүрэн нь “Алтан намар” дууны ая, “Ажилчны алдар” кантакт, “Их газрын чулуу”, “Жаахан шарга” зэрэг бүтээлүүд, 30 гаруй оркестортой найрал дууны бүтээлүүд, “Буурал аав”, “Миний эх орон” зэрэг дууны түүврүүд, төгөлдөр хуур, виолончель зэрэг хөгжмүүдэд зориулан зохиосон бүтээлүүд мөн томоохон тоглолтуудад дан найрал ба магтуу, оркестортой найрал дуунуудыг удирдаж байсан авъяаслаг хөгжмийн зохиолч, найрал дууны багш юм.[1]

Д. Мяасүрэн нь 1972 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор, 1984 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан юм.

Д.Мяасүрэнгийн дууны зарим уран бүтээлээс дурдвал:

"Алтан намар" (Анхны уран бүтээл, 1953 он, Д.Пүрэвдоржийн шүлэг, 1956 онд АЖ А.Загдсүрэн анх дуулсан)

"Хангайн дуу" (Б.Цэдэндамбын шүлэг)

"Буурал аав" (Т.Юмсүрэнгийн шүлэг)

"Нугасны дэгдээхэй" (Д.Дугарсүрэнгийн шүлэг)

"Итгэлийн дуу" (Ш.Сүрэнжавын шүлэг)

Хүүхдийн дууны уран бүтээлээс:

"Нараа, нааш ир" (М.Цэдэндоржийн шүлэг)


[1] З. Лхагвасүрэн, Жаран жарнаар дуурсагдах авъяастнууд, УБ, 2005 он