Jump to content

Дениз Льюис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дениз Льюис

Denise Lewis (2025)

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Нэгдсэн Хаант Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДениз Льюис
Төрсөн огноо (1972-08-27) 8 сарын 27, 1972 (53 настай)
Төрсөн газарВэст Бромвич
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996Долоон төрөлт
Алтан медаль – нэгдүгээр байрСидней 2000Долоон төрөлт
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрАфин 1997Долоон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСевилья 1999Долоон төрөлт
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрБудапешт 1998Долоон төрөлт

Дениз Льюис OBE (Англи: Denise Lewis, 1972 оны 8 сарын 27-нд Английн Вэст Бромвичид төрсөн) нь Их Британийн хөнгөн атлетикч бөгөөд долоон төрөлтөөр 2000 оны Сиднейн олимпод аваргалсан тамирчин юм.

Хувийн дээд амжилт

[засварлах | кодоор засварлах]
  • 100 м халхалттай гүйлт - 13.13 с
  • 200 м - 24.10 с
  • 800 м - 2:12.20 с
  • Өндрийн харайлт - 1.87 м
  • Уртын харайлт - 6.69 м
  • Бөөрөнцөг түлхэлт - 16.12 м
  • Жад шидэлт - 51.13 м
  • Долоон төрөлт - 6831 оноо

Энэ амжилтаараа бүх цаг үеийн шилдэг тамирчдын жагсаалтын 22-т бичигддэг бөгөөд Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд амжилт юм.

Льюис поп хамтлаг Олл Сэйнтсийн хуучин менежер, хошин шогийн жүжигчин Том О'Коннорын хүү Стив Финантай гэрлэж, Лорин, Райан, Кэйн хэмээх 3 хүүхэдтэй болжээ.