Долгорын Манибадар
Долгорын Манибадар | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Зураач |
Хүүхэд | М.Гүйжинцоо |
Долгорын Манибадар — БНМАУ-ын Төрийн шагналт, УГЗ, уран зураач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1889 онд Өмнөговь аймгийн Ноён сумын долдугаар баг (хуучнаар Сайн ноён хан аймаг, Балдан засгийн хошууны нутаг) Сухайт гэдэг газар төржээ. Нутаг хошууны сүм хийдийнхэн авхаалж оролдлоготой хүүгийн урлах авъяасыг таньж мэдээд балин тахил хийлгэж, сүм дуган засварлуулдаг байжээ.
- 1905 онд 16 насандаа аянчин жинчин даган нутгаасаа гаран Да хүрээнд ирж нутгийн айл Жамбалынд суун, Гандан хийдэд суурьшжээ. Гандантэгчэнлин хийдийн газар бурханы зураг зурах, модон сийлбэр хийх, ардын гар урлалын бүтээлийг будах, хээлэх ажлыг шамдан хийсээр ардын гар урлалын олон төрөл, зүйлд суралцсан байна.
- 1937 онд Гар үйлдвэрийн артель байгуулагдахад мастераар ажиллаж тэнд гол төлөв гэрийн мод хийж, будаж хээлэн, оёмол, хатгамал, гөлөм зэргийг урладаг байжээ.
- 1942 онд Зураг урлалын газар зураачаар орсон.
- 1935-1942 онд Модны хоёрдугаар артель.
- 1942-1961 онд Дүрслэх урлагийн газарт тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Судлаачид зураач Д.Манибадарын уран бүтээлийг хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг.
- Монгол үндэсний уламжлалт зургийн аргаар зурсан уран зураг
- Үндэсний хээ угалз.
Зургийн урлагтаа гол төлөв хөрөг зураг зурсан байдаг.
- Х.Чойбалсангийн хөрөг
- Эртний баатар
- Хатан баатар Магсаржав
- Сүхбаатар
- Сүхбаатарын Янжмаа
1947 онд зурсан "Монгол орон" сэдэвт зураг нь ЗХУ-ын нийслэл Москва хотын Дорно дахины урлагийн музейд тавигджээ. Монголчуудын хамгийн түгээмэл өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн хээ угалзыг зурж, цуглуулсан анхны зураач юм. 100 орчим хээ угалз цуглуулсныг профессор, доктор Б.Ринчен зургийн цомог болгон өмнөх үг бичиж, Унгар улсад хэвлэн нийтлүүлснээр олны хүртээл болсон. Засгийн газрийн 30 дугаар барилга (Маршал харш), Улсын төв театрын шинэ барилгыг үндэсний хээ угалзаар гоёмсгоор чимэглэж, Засгийн газрын 50 дугаар барилга (Хан-Уул харш)-ын хээ угалзын бүрэн чимэглэлийг хийсэн.
Гавъяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал /1948-11-5/
- БНМАУ-ын УГЗ /1951-10-17 №58/
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- “Алтан гадас” одон болон бусад медалиудаар шагнагджээ.
Монгол улсын Засгийн газрын дугаар 39-р тогтоолоор Өмнөговь аймгийн Ноён сумын дунд сургуулийг Долгорын Манибадарын нэрэмжит болгосон. Улаанбаатар хивс ХК-ийн үндсэн бүтээгдэхүүн болох "Алтанбулаг", "Алтай", "Онон" хивснүүдийн дизайнд зурсан хээ угалзаас хэсэгчлэн болон элементүүдээс ашигласан.