Дуннин чөлгөө

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дуннин чөлгөө (хятадаар:東寧路; пиньинь галиг:Dōng níng lu) нь 1269-1290 оны хооронд Юань улсад харьяалагдаж явсан Курё улсын баруун хойд нутаг юм.

1269 оны 10 сард Курё улсын баруун нийслэл хотын захирагч Цүй Тан, Ли Янлинь нар 50 гаруй хотоо авч Юань улсад дагаар оржээ. 1271 онд Хубилай хааны зарлигаар Ляоян син шэнд харьяалуулж, Дуннин фу гэж нэрлэв. Мөн жилд Курёгийн баруун нийслэлийн нэрийг Жиүси фу хэмээж, Дуннин фу-гийн төв болгов. 1276 онд Дуннин фуг Дуннин чөлгөө гэж өөрчлөн нэрлэсэн. 1290 онд Курёгийн ван Чүньрёл вангийн гуйлтаар, Курё улсад буцааж өгсөн гэж Гуулин улсын сударт тэмдэглэжээ.

Холбоотой тэмдэглэл[засварлах | edit source]