Jump to content

Дэгэлэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэгэлэй (манж хэл:ᡩᡝᡤᡝᠯᡝᡳ,галиг: Degelei) (1597-1635) бол Хожуу Алтан улсын Нурхач хааны 10-р хөвгүүн, төрийн зүтгэлтэн. 1597 онд Фуча овгийн бага хатнаас төрсөн.

1621 онд Ёто, Шото нарын хамтаар цэрэг удирдан Фэнжи цайзыг довтлон, Мин улсын жанжин Ли Бинчэний цэргийн хүчийг ялав. 1623 онд Абатайн хамтаар Хурха, Жаруд аймгийг довтлов. 1626 онд Дайшаний хамтаар Жаруд аймгийг довтлов. 1629 онд Жиргалангийн хамтаар Жиньжоуг довтлон, хотыг галдан шатаан ялалт байгуулсан тул хошой бэйл цол хүртэв. 1631 онд өрхийн яамны түшмэл болов. Тус жил Далинхөгийн тулалдаанд Мин улсын жанжин Дао Жанчүнийг бут цохив. 10 сард нь Мин улсын жанжин Зү Дашоу бууж өгсөнд, Абатайгийн хамтаар Мин улсын цэргийн хувцасыг өмсөж, Жинжоу хотод орж, хятадын цэргийг ихээр хядаж, хотыг эзлэв. 1632 онд Жиргалангийн хамтаар цэрэг удирдан Цахарын Лигдэн хаан руу довтлон Хөх хот хүртэл нэхээд, Хөх хотыг эзлээд буцав. 1633 онд Цагаан хэрмийн Лушунькоуг довтлов. 1634 онд Мин улстай байлдан ялалт байгуулан, олон монголчуудыг эзлэв. Цагаан хэрмийн Душикоуг довтлов. 1635 онд Дэгэлэй өөд болов. Түүний гашуудалд Хунтайж 3 өдөр төрийн хэрэг явуулахыг зогсоож, тахилын хөшөө босгов.

Дэгэлэй нь 4 эхнэрээс төрсөн 3 хөвгүүнтэй байсан.

  • Авааль эхнэр: Боржигид овгийн Эржигэ тайжийн охин
  • Хоёрдугаар эхнэр: манжийн Бохэлокэ овгийн Чухули тавнангийн охин
  • Гутгаар эхнэр: Боржигид овгийн Вэньнон тайжийн охин
  • Татвар эм: Угсаа гарал тодорхойгүй

Тэрбээр 3 хөвгүүнтэй.

  • Дэкэшикэ (1616-1645)
  • Фэйяата: Бохэлокэ овгийн эхнэрээс төрсөн. Багадаа эндсэн.
  • Вакэжа: Татвар эмээс төрсөн. Багадаа эндсэн