Абатай чин ван
Абатай (манж хэл:ᠠᠪᠠᡨᠠᡳ) (1589 - 1646) бол Манжийн Дайчин гүрний чин ван, цэргийн жанжин юм. Айсингиоро овгийн Нурхач хааны 7-р агь. Түүний ээж нь Нурхач хааны Иргэнгиоро овгийн татвар эм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1611 онд Нурхачийн зарлигаар цэргийг ерөнхийлөн удирдаж, Фиондон, Аньфиянгу жанждаар цэргээ захируулан Вэжи овгийг байлдан эзлэн, 1000 гаруй хүн олзлов.. 1623 онд өвөр халхын Жарууд отгийг эзлэв. 1626 онд Дээд эрдэмт хааны зарлигаар бэйл цол хүртэв. 1631 онд үйлдэх яамны сайд болов. 1631 онд Дээд эрдэмтийг дагаж Далинхэ цайзыг бүслэн, Дэгэлэй, Доргон, Ёто нарын хамтаар 4000 цэрэг удирдан хот руу дайрч эзлэв. 1633 онд Ланжоу хотыг эзлэв. 1634 онд Сюаньфу, Инжоу хотуудыг довтлон, Линчю, Ванжяжуанийг эзлэв. 1636 онд Төрийн Раою бэйл цолоор шагнуулав. Мин улсын эсрэг олон удаа амжилттай байлдаж, гавъяа байгуулсан тул 1644 оны 4 сард Эеэр засагчийн зарлигаар Төрийн Раою жүн ван цол хүртэв.1645 онд Шаньдуныг эзлэн түвшитгэв. 1646 онд өвчнөөр нас барав. 1662 онд Энх амгалангийн зарлигаар Раою чин ван цолоор нэхэн өргөмжлөв.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Абатай чин ван хоёр хатан, гурван татвар эмээс төрсөн таван хөвгүүн, долоон охинтой.
- Нэгдүгээр хатан: манжийн Нара овгийн Саньтаний охин.
- 1-р гэг (1604–1629): Ли Ёнфантай гэрлэсэн.
- 2-р гэг (1605–1676): нара овгийн сумын занги Чаньбутай гэрлэсэн
- 1-р агь Шангиян (尚建); (1606 – 1630): Сяньцюэ бэйс цолтой
- 2-р агь Бохото (博和讬) (1610-1648): Вэньлян бэйс
- 3-р гэг (1611-1648): гороло овгийн циньчэ дувэй түшмэл Ноньдуотой гэрлэсэн
- 3-р агь Боло (博洛) (1613-1652): Дуаньжундин чин ван
- 4-р гэг (1614-1669): боржигид овгийн Борхар дай дархантай гэрлэсэн
- 5-р гэг (1617-1673): шүмүлү овгийн дотоод сайд Тажаньтай гэрлэсэн
- 6-р гэг (1620-1645): боржигид овгийн хиа Сайрхулэнтай гэрлэсэн
- 7-р гэг (1621-1669): Хорчины боржигид овгийн төрийн бэйл Цоржийн хатан болсон. Шяохуйжан хатныг төрүүлсэн
- 4-р агь Ёло (岳樂) (1625-1689): Аньхө чин ван
- Хоёрдугаар хатан: Боржигид овгийн Бичигтийн охин.
- 5-р агь Конгули (孔古理) (1639-1649)
- Татвар эмс: Маннут овгийн (莽诺特氏) Жабусарын охин; Гүнгинат (公吉纳特氏) (Хонгирад?) овгийн Жиланжавын охин; Урианхай Зэлмэд овгийн (烏梁海濟爾莫特氏) Хэрийн охин.