Jump to content

Дэмчигийн Мягмар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэмчигийн Мягмар нь Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт уран зураач юм.

Шинэчүүл овогт Дэмчигийн Мягмар 1946 онд Бууцагаан сумын Нарангийн багийн нутаг “Тангадын арын бууц”-д төржээ.

1954 онд Баянбүрдний бага сургуульд орж улмаар төвийн 10 жилийн сургуульд суралцаж байгаад IX ангиасаа буюу 1963 оноос Баянхонгор аймгийн Монголын урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар орж ажиллажээ. Анхны багш нь МУ-ын УГЗ Б.Санжид байжээ.

1970 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Ленинград хотын И.Репиний нэрэмжит уран зургийн академид орж суралцсанаар мэргэжлийн багш нь ЗХУ-ын хөдөлмөрийн баатар, Уран сайхны академийн жинхэнэ гишүүн, ардын зураач Евсей Евсеевич Моисеенко болов. Д.Мягмар Е.Е.Моисеенко зураачийн гарын шавь нь болон суралцаж уран зураач, багш мэргэжил эзэмшжээ.

СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуульд уран зургийн ахлах багшаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Эдүгээ Завхан аймгийн урлагийн коллежид урилгаар багшилж байна.

Д.Мягмарын дотны найз нөхдөөр зураач Цэндийн Монгол, Ёндонгийн Өлзийхутаг, Мижидийн Лхагвадорж зэрэг уран бүтээлч урлагийн хүмүүсийг дурдаж болно.

Зураач Д.Мягмар нь тосон будгийн мастер уран бүтээл юмн. Д.Мягмар зураачийн бүтээлүүдээс Монгол Улсын музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Музейн сан хөмрөгт

[засварлах | кодоор засварлах]
  • 1976 онд “Үймээний жил”
  • 1977 онд “Хөдөлмөрийн баатар Доржийн бригадынхан”
  • 1985 онд “Холбоочин”
  • 1986 онд “Хувьсгалын зураач”
  • 1990 онд “Жамуха”
  • 2007 онд “Чулуут гол”
  • 2008 онд “Өчил”, “Говийн орой”
  • 2010 онд “Эцгийн шүтээн”, “Насны намар”, “Шүтээн уул”, “Эргүүлж авах эрх”, “Б.Ренчин”, “Улаан дарс”, ”Хүлээлт”
  • 2011 онд “Эх Богдын магтуу”, “Сутай”, “Элч”

"Тэмүүжин” уран бүтээл нь Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Дээрх жагсаалтаас гадна “Шагайлцах наадам”, “Хадланч”, “Үймээний жил” “Тэмүүжин”, “Холбоочин”, “Зүч”, “Бөртэ”, “Халх гол” бүтээлүүдийг дурдаж болно. “Зураач Д.Мягмар “Зүч”, “Бөртэ” бүтээлүүдээрээ Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

  • 1992 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын ойн медалиуд