Дэндэвийн Амгаа
Appearance
Төрсөн он | 1952 он (71–72 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Булган аймгийн Дашинчилэн сум |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын заан |
Цол ахисан он жил | |
Улсын заан | 1980 |
Улсын начин | 1975 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Шөвгөрсөн | 8 (1975, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1989, 1990) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Үзүүрлэсэн | 1 (1983) |
Дэндэвийн Амгаа (1952 - ) нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм. Тэрээр 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1975 онд 5 давж улсын начин болсон
- 1981 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж улсын заан цол хүртжээ
- 1981 онд 5 давсан
- 1982 онд 7 давсан
- 1983 онд 6 давсан
- 1984 онд 5 давсан
- 1986 онд 5 давсан
- 1989 онд 6 давсан
- 1990 онд 5 давсан
- 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж шөвгөрчээ.
Киноны бүтээл
[засварлах | кодоор засварлах]Амгаа Гарьд магнай кинонд Дайчин вангийн хошууны "Хулгар" Нацаг, Морин хуурын домог кинонд "Хөхөө" Намжилын дүрийг бүтээжээ.[1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр эхнэр, 6 хүүхэдтэй. 4 дэх хүүхэд болох Д.Ширмэнтуяа (эхнэрийнхээ эгчийнд өргүүлсэн) нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой дуучин бол бага хүү Өнөболд нь мэргэжлийн сүмоч.