Дүгдэлийн Мягмаржав
Үндэсний бөхийн аймгийн хурц арслан Дүгдэлийн Мягмаржав Завхан аймгийн Сантмаргац суманд 1963 онд төржээ. Наймдугаар анги төгсөж илгээлтээр Цэцэн-Уул сумын "Улаан туг" нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд татагдав.
1981 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт хувиарилагдан албыг хааж халагдан нутагтаа очиж мал маллажээ. Энэ үед нутгийн ах аймгийн арслан С.Юнрэн Завхан аймгийн төвд авчран дасгалжуулж 1985 онд Архангай аймгаас арслан цол хүртэж 1986, 1987, 1988 онд өөрийн аймгийн баяр наадамд завсаргүй түрүүлж, нэг удаа үзүүрлэж, дөрвөн удаа шөвгөрсөн бөгөөд улсын баяр наадамд гурван удаа барилдахдаа хоёр удаа хоёр давж нэг удаа гурав давж байсны дээр улсын сорилго барилдааид есөн удаа оролцож амжилттай барилдаж байв.
Барилдааны амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1986 | Завхан аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
1987 | Завхан аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. | 128 |
1988 | Завхан аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. | 128 |
1990 | Завхан аймгийн баяр наадамд их шөвөгт шалгаран чимэг нэмсэн. | 128 |
1992 | Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. | 128 |
1993 | Завхан аймгийн баяр наадамд их шөвөгт шалгаран чимэг нэмсэн. | 128 |
1995 | Завхан аймгийн баяр наадамд их шөвөгт шалгаран чимэг нэмсэн. | 128 |