Jump to content

Евгений Плюшенко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Евгений Плюшенко
Плюшенко 2012 онд.
Плюшенко 2012 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1982 оны 11 сарын 3 (1982-11-03) (42 настай)
Төрсөн газарЗСБНХОУ, Солнечный
Улс, орон Орос
Өндөр1.78 м

Евгений Викторович Плюшенко (Орос: Евге́ний Ви́кторович Плю́щенко, 1982 оны арваннэгдүгээр сарын 3-нд ЗСБНХОУ-ын Солнечный хотод төрсөн) — Оросын Холбооны Улсын гавьяат тамирчин цолтой уран гулгагч юм. Тэрбээр арван нэгэн настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн ба 2002-2014 оны хооронд зохиогдсон дөрвөн олимпын наадамд оролцож хоёрт нь түрүүлж, хоёрт нь аман хүзүүдэж байв.

Плюшенко хамгийн хүнд хэцүү гэсэн элементүүдийг (жишээ нь үсрэлттэй бүтэн эргэлтийг дөрөв давтах болон зөвхөн эмэгтэйчүүдийн хийдэг бильманы элемент г.м) гайхалтай гүйцэтгэдэг байсан тул орчин цагийн нэрт мастерын тоонд зүй ёсоор дээгүүр бичигддэг. Энэ бүхэн нь Зөвлөлтийн системийн арга барилыг бүрэн эзэмшсэнтэй нь болон нэрт уран гулгагч-дасгалжуулагч Алексей Мишинтэй салшгүй холбоотой юм.

Нэрт уран гулгагч эх орондоо зохиогдсон 2014 оны Өвлийн олимпын нааадамд багийн төрөлд алтан медаль авсаныхаа дараахан буюу ганцаарчилсан төрлийн тэмцээн явагдах өдөр буюу 2014 оны хоёрдугаар сарын 13-нд их спортоосоо зодог тайлсан юм.[1]

  1. "Yevgeny Plushenko retires after withdrawing from Sochi due to injury". NBC Olympics. Эх хувилбараас архивласан: 14 Хоёрдугаар сар 2014. Татаж авсан: 16 February 2014.
 Commons: Евгений Плюшенко – Викимедиа зураг, бичлэг, дууны сан