Jump to content

Ежи Старак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ежи Анжей Старак (польш. Jerzy Andrzej Starak, 1947 оны 12-р сарын 12-нд Чешин хотод төрсөн) - Польшийн эм зүйн салбарын бизнес эрхлэгч.

Варшавын Байгалийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. Тэрээр Италид ажиллаж байсан бөгөөд Бүгд Найрамдах Польш Ард Улсын үед Польшийн томоохон үйлдвэрүүдийн нэг болох "Коминдекс" (Comindex) компанийг байгуулжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол Аюулгүй байдлын алба 1980 онд Ежи Старакийг нууц ажилтан байсан гэдэг.

1990-ээд онд тэрээр Польшийн зах зээлд FMCG-ийн томоохон корпорацийг авчирсан: Nutricia, Colgate-Palmolive, түүнчлэн Bols брэнд бий болгосон. 2000 онд тэрээр эмийн бэлдмэлийн "Polpharma" компанийг (2015 онд нийт хувьцааны 64.5 хувийг удирдаж байсан), 2012 онд Варшав дахь "Polpha" компанийг худалдаж авсан. Тэрээр мөн Zakladi Tłuszczowe Kruszwica болон Herbapol Lublin-ийн хувьцааг худалдаж авсан. "Polpharma" компаниар дамжуулан тэрээр Гданск хот дахь "Polpharma Biologics" эмийн судалгаа, хөгжлийн төвд хөрөнгө оруулалт хийсэн. Хяналтын зөвлөлд орсон (" Bank Polska Kasa Opieki" -д мөн ордог).

1990 оноос хойш Ежи Старак польшийн долоо хоног тутмын "Wprost" сэтгүүлийн хамгийн баян 100 польшийн жагсаалтад багтсан (хамгийн өндөр нь 1993, 2001 онд 4-т жагссан). 2021 онд тэрээр Форбс сэтгүүлийн хамгийн баян польшуудын жагсаалтын 4-р бичигдэж, 12.8 тэрбум польш злотоор үнэлэгдсэн хөрөнгөтэй болжээ.

2008 онд тэрээр авьяаслаг залуучуудыг дэмжих үйл ажиллагааны "Старакийн гэр бүлийн сан"-г байгуулжээ.

Тэрээр эхнэрийнхээ хамтаар 1945 оноос хойш бүтээсэн урлагийн том цуглуулга, Обори тосгон дахь харшийн эзэн болжээ.