Есүбух гүнж
Jump to navigation
Jump to search
Есүбух гүнж (хятадаар:也速不花) бол Хиад Боржигин овгийн Тулуй их ноёны Сорхагтани бэхи хатнаас төрсөн охин юм. Хонгирадын Очин хүргэнтэй гэрлэсэн. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар ёнгор гаалийн тавтын өрхөөс Чинин чөлгөөний 30,000 өрх, 1281 онд Хубилай хааны зарлигаар Жянаний цаасан мөнгө тушаах өрхөөс Тинжоу чөлгөөний 40,000 өрхийг өмчлөн өгсөн байдаг. Үр хүүхэдгүй.