Жак Эрбран
Жак Эрбран | |
---|---|
Төрсөн огноо | 1908 оны 2 сарын 12 Парис, Франц |
Нас барсан огноо | 27 July 1931 Ла Берарде, Исер | (23 насалсан)
Үндэс | FRA |
Салбар | Математик |
Төгссөн сургууль | Экол Нормал Суперьеур |
Эрдмийн ажлын зөвлөх | Эрнест Вессьо |
Алдаршсан зүйл | Эрбраны теорем Эрбран-Рибэгийн теорем Эрбраны коэффициент |
Жак Эрбран (Франц: Jacques Herbrand, 1908 оны 2 сарын 12 – 1931 оны 7 сарын 27) нь Францын математикч юм. Тэрээр Парист төрж, Исер мужийн Ла Берардед ууланд авирч байгаад унаж нас баржээ. Эрбран дөнгөж 23-хан насалсан боловч "залуу үеийн хамгийн агуу математикч" гэж түүнийг Хельмут Хассе, Ричард Курант нарын проффессорууд нь үнэлдэг байв[1].
Математик логик, талбарын ангийн онолын салбарт судалгаа хийдэг байсан тэрээр рекуррент функцийн ойлголтыг анх оруулж ирсэн юм. Эрбраны теорем гэдэг нэртэй 2 янзын теорем байдаг. Нэг нь түүний докторын зэрэг горилсон бүтээлд бичигдсэн, баталгааны онолын салбар дахь теорем бол нөгөө нь Эрбран-Рибэгийн теоремын нэг хагас нь юм. Түүнчлэн математикт гомологи алгебрт хэрэглэгддэг Эйлерийн характеристикийн нэг хэлбэрийг Эрбраны коэффициент гэж нэрлэдэг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Эрбраны огторгуй
- Эрбраны суурь
- Эрбраны структур
- Эрбраны теорем
- Эрбран-Рибэгийн теорем
- Эрбраны коэффициент
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Chevalley, Claude; Lautman, Albert (1971). "Biographical Note on Jacques Herbrand". In Goldfarb, Warren D.; Van Heijenoort, Jean (eds.). Logical Writings. Berlin: Springer. pp. 21–23. ISBN 9027701768.