Жамсрангийн Цэвээн

Жамсрангийн Цэвээн нь (буриад. Жамсаранай Сэбээн, орос. Цыбе́н Жамцара́нович Жамцарано́, 1881 оны 4 сарын 26-нд Буриадын Агын аймагт төрсөн -1942 онд нас барсан) -ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монголч эрдэмтэн. 1936 онд Хэл бичгийн докторын зэрэг хамгаалсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс. Цэвээн эцэг Жамсрангаараа монгол бичиг заалган суралцжээ.
1892 оноос Чита хотын гурван жилийн бага сургууль, 1897 оноос Оросын Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ.
1902 оноос Агын сургуульд багш, 1903-1911 он хүртэл III Александр эзэн хааны Оросын музейн Дундад ба Дорнод Азийг судлах Оросын газраас Монголын олон угсаатнуудын аман зохиол, угсаатан судлалын хэрэглэгдэхүүн цуглуулах ажлаар Монгол, Өвөр монгол, Өвөр Байгалын нутгаар аялсан.
1911 онд Монгол оронд Үндэсний тусгаар тогтнол сэргэж автономит Монгол улс тогтоход Жамсрангийн Цэвээнийг урин ирүүлж Гадаад явдлын яамны сургууль, соёл эрхэлсэн түшмэлээр тохоон томилж байжээ.
1913 онд "Шинэ толь хэмээх бичиг" сонинд ажиллаж, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж, олон түмнийг соён гэгээрүүлж байлаа.
1921 онд Монгол Улсын Дотоод хэргийн дэд сайдын албыг хашиж байгаад 1932 он хүртэл БНМАУ-д төрийн янз бүрийн албан тушаал хашсан байна.
1932 онд “Ангийн тэмцэл хурцадсан” үед БНМАУ-аас цөлөгдөн хөөгдсөн.
1932-1937 онд Ленинград дахь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажилласан. Тэрээр эх сурвалжид тулгуурлан хэд хэдэн судалгааны бүтээл бичсэн. ЗХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчид Жамцаранод хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг олгосон байна.
1937 онд баривчлагдаж, 1940 онд 5 жилийн хорих ял аваад 1942 оны 5-р сарын 14-нд Сол-Илецкийн шоронд (Чкалов муж) нас баржээ. Түүнийг нас барсны дараа нөхөн цагаатсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ж.Цэвээн иргэний зориг гаргаж "Мухар огдой", "Бэгз", "Монгол улсын дундах байдлыг шүүмжилбээс", "Хар тамхины учир" зэрэг олон нийтлэл нь орчин үед ч учир холбогдлоо алдаагүй юм.
Ж.Цэвээн судлал
[засварлах | кодоор засварлах]Монгол дахь Цэвээн судлалын үйл ажиллагаа тогтмолжиж байна. Ж.Цэцэгмаагийн “Санкт-Петербургийн их сургууль ба Жамсрангийн Цэвээний эрдэм судалгааны ажлын эхлэл” гэсэн нэгдүгээр бүлгээс “Жамсрангийн Цэвээний амьдралын сүүлчийн жилүүд ба эрдэм шинжилгээний ажил” гэсэн 6 бүлэг бүхий бөгөөд “Монголын нам, төр, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх аугаа их буянт үйлсийг бүтээсэн алдарт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний Монголын ард түмний төлөө хэрхэн зүтгэж, бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан тухай хол, ойрын түүх баримтыг нягтлан судалснаа” уншигч олонд толилуулжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Т.Баасансүрэн "Жамсраны Цэвээний хамтран зүтгэгчдийн нийтлэл, үйл ажиллагааг тодотгох нь" 2013
Н.Дариймаа "Ж.Цэвээн монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг" 2013
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жамсрангийн Цэвээн
- ЦЭВЭЭН Жамсрангийн
- Жамсрангийн Цэвээн
- ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭН
- Түүхэн товчоон: Жамсрангийн ЦЭВЭЭН[permanent dead link]
- Жамсрангийн Цэвээн гэж хэн байв?
- Жамсрангийн Цэвээнийг судлаач Жамбалын Цэцэгмаагийн шинэ номын тухай
- Жамсрангийн Цэвээний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно