Жамъянгийн Мөнхбат
Appearance
Жамъянгийн Мөнхбат (1979 оны 2 сарын 12-нд Архангайд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, яруу найрагч. 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. 2016-2017 онд Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашсан. 2005 оны Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Мөнхбат 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль, 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
- 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
- 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
- 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
- 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
- 2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ном
[засварлах | кодоор засварлах]- "Зүрхээ чагна (2005)
Кино
[засварлах | кодоор засварлах]Дуу
[засварлах | кодоор засварлах]- Хундагаа өргөе, Чингис хаан хамтлаг