Жаргалантын гол (Жаргант)
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Жаргант гол (Жаргант) | |
|---|---|
| Эх | Байц уул |
| Адаг | Шишгэд гол |
| Усаа цуглуулдаг орнууд | |
| Урт | 35км |
| Эхийн өндөр | 1690м |
| Адгийн өндөр | 1543м |
| Урсац | 0.3м³/сек |
Жаргант гол (Жаргант) Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн хойно орших Байц уулын урдах 1690м өндрөөс эх авч, Дархадын хотгороор тахирлан мушгирч 35 км урсаж Рэнчинлхүмбэ сумын төвийн урдуур гарч далайн түвшнээс дээш 1543м өндөрт Шишгэд голд цутгадаг гол.
Жаргант голд 6 гол, горхи цутгадаг.
Урсгалын хурд 0.3м/сек, өргөн дунджаар 22м байна.
Жаргант гол өвөл хөлддөггүй, гол дотор ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг.
Мөн өвлийн улиралд голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, маш үзэсгэлэнтэй болдог учраас жуулчид ихээр зорин очдог болоод байна.
Сав газрын захиргаа
[засварлах | кодоор засварлах]Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их нутгийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ голын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.