Jump to content

Жонон хар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жонон хар хэмээх музей нь Монголын анхны морин хуур хөгжмийн музей юм. Уг музейг морин хуур урлаач, морин хуурч, морин хуур судлаач Б.Сүхбаатар үндэслэсэн бөгөөд тэрээр 2009 оноос морин хуурын музейг байгуулах бэлтгэл ажлыг санаачлан хийсээр 2014 онд албан ёсоор морин хуурын Жонон хар музейг үүсгэн байгуулсан юм. Одоогоор морин хуурын "Жонон хар" музей нь морин хуурын түүхэн үзмэрүүдийг үзүүлэхээс гадна морин хуурын үйлдвэрээр зочилж морин хуур хийгдэх явцыг бодитоор үзэх боломжийг олгож байна. Мөн түүнчлэн монголын язгуур урлагийн үнэт өв болсон морин хуурын аялгуу, аяз, ерөөл, магтаал, хөөмий, уртын дуу, уран нугаралт зэрэг түүхэн үндэсний онцлогоо шингээсэн тоглолт, үзүүлбэрийг үзүүлдгээрээ онцлог давуу талтай юм.

Төрийн ордны ард, Флора цэцгийн дэлгүүртэй байр, 3-р давхар


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.