Жулиа Робертс
| Жулиа Робертс | |
|---|---|
Робертс 2011 оны Трайбекагийн кино наадамд. | |
| Төрсөн | Жулиа Фиона Робертс 10 сарын 28, 1967 АНУ, Атланта |
| Ажил | Жүжигчин |
Жулиа Фиона Робертс (англи. Julia Fiona Roberts, 1967 оны10-р сарын 28-нд төрсөн) нь Америкийн жүжигчин юм. Дэлхий даяар 464 сая долларын ашиг олсон романтик инээдмийн Хөөрхөн хүүхэн (1990) кинонд тоглож алдаршсан.
Тэрээр хэд хэдэн төрөл жанрын гол дүрүүдээрээ алдартай бөгөөд Оскарын шагнал, Британийн Академийн Кино шагнал, гурван Алтан бөмбөрцөг зэрэг янз бүрийн шагнал хүртсэн. Тэрээр драма, триллер, бие даасан кинонд тоглохоосоо өмнө романтик инээдмийн болон блокбастер кинонд дур булаам дүрүүдийг бүтээснээрээ алдартай болсон. Эрин Брокович (2000) кинонд ажилгүй, ганц бие, гурван хүүхдийн эх Эрин Броковичийн дүрийг бүтээж Оскарын шагналыг Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд шагнал хүртжээ.
25 сая доллараар Мона Лизагийн инээмсэглэл (2003) кинонд тоглосон хамгийн өндөр ханштай эмэгтэй жүжигчдийн нэг Робертс хиндү болон Буддын шашинтай[1] бөгөөд 1999 онд Монголд зочилж байв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Blake, Heidi (August 5, 2010). "Julia Roberts: I'm a Hindu". The Daily Telegraph. Татаж авсан: June 20, 2013.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жулиа Робертс — Internet Movie Database
- Жулиа Робертс (англ.) — Internet Broadway Database
- Жулиа Робертс — Allmovie
- People.com дахь Жулиа Робертс
- Жулиа Робертс Rotten Tomatoes