Жэймс Ван

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Жэймс Ван
Жэймс Ван 2013 онд.
Төрсөн 1977 оны 2 сарын 27 (1977-02-27) (42 настай)
Малайз, Кучин
Ажил Кино найруулагч, продюсер, зохиолч
Он жил 1999–одоо

Жэймс Ван (англ. James Wan, 1977 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн) нь Малайз гаралтай Австралийн кино найруулагч, зохиолч-продюсер юм. Түүний бүтээлүүдээс Хөрөө киноны нь Билли хүүхэлдэй ихэд алдартай. Ван аймшгийн төрлийн кино голчлон бүтээсэн байдаг ба Чимээгүй хүмүүс, Үхлийн ял, Далд хүч болон Хараал зэрэг кинонуудыг дурдаж болно.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр 1977 онд Малайзын баруун хэсгийн Кучин хотод Хятад гэр бүлд төрсөн бөгөөд Австралийн баруун хэсэгт балчир насаа өнгөрүүлжээ. Түүний кино урлагийг мөрөөдөх мөрөөдөл 11 наснаас нь эхэлсэн ба Мельбурны Кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн, урлагийн Бакалавр зэрэгтэй. 2004 онд аймшгийн төрлийн Хөрөө киноны нэгдүгээр ангийг Австрали зохиолч Ли Уоннеллтэй хамтран 1.2 сая доллараар бүтээж 103 сая доллларын ашиг олж Билли гэх цуврал алуурчны хачирхалтай түүхийг үүсгэж өдгөөг хүртэл нийт долоон ангийг хийжээ.

Уран бүтээлийн хамтрагч нь зохиолч Ли Уоннелл, жүжигчин Патрик Уилсон нар юм.

Ван Юниверсал кино компаний бүтээл адал явдалт Галзуу хурд киноны долоо дахь ангийн найруулагчаар 2013 онд томилогдон ажиллахаар болжээ.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]