Ибага бэхи

Ибага бэхи нь Хэрэйдийн Тоорил Ван ханы дүү Жаха Хамбугийн том охин бөгөөд эцэг нь Ибага бэхийг Чингис хаанд эхнэр болгон өгч байжээ. Гэсэн хэдий ч түүний эцэг Чингис хаанаас хэд хэдэн удаа урваснаар Чингис хаан Жаха Хамбуг дайлаар мордох болсон юм. Тэрхүү дайнд Ибагагийн эцгийг цэргийн жанжин Жүрчидэй дарж устгасан гавьяаг нь үнэлээд Чингис хаан Ибагаг түүнд өгчээ.