Jump to content

Иван Бунин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иван Бунин

Иван Алексеевич Бунин (1870 оны 10-р сарын 10-нд Оросын хаант улсын Воронеж хотод төрсөн—1953 оны 11-р сарын 8-нд Парис хотод нас барсан) — 1933 оны Нобелийн уран зохиолын шагналтан, оросын зохиолч, яруу найрагч, орчуулагч.

Иван Бунин ядуу язгууртны гэр бүлд төрж бие даасан амьдралаа эрт эхлүүлж бие дааж эхэлсэн байна. Залуудаа сонин хэвлэл, албан газар ажиллаж, их аялсан юм. Буниний хэвлэгдсэн бүтээлүүдийн эхнийх нь "С. Я Надсоны булшны дээгүүр" шүлэг юм (1887); Анхны яруу найргийн түүвэр 1891 онд Орёл хотод хэвлэгджээ.

1918 оны зун тэрээр Москваг орхиж Одесса хотод жил гаруй болоод 1920 оны 1-р сард Оросын Октябрын хувьсгалаас зугатаж Франц руу усан онгоцоор цагаачилсан байна. "Арсеньевын амьдрал" роман, "Суходол", "Тосгон", "Митягийн хайр" өгүүллэгүүд, "Сан Францискогийн ноёнтон" (1914-15), "Амьсгал амархан", "Антоновын алим" өгүүллэгийн зохиолч (1900), "Хараал идсэн өдрүүд" (1918-20), "Нарны цохилт" (1925), "Харанхуй гудамж" (1937-1945, 1953) өгүүллэгийн түүвэр болон бусад бүтээлүүдтэй.

1933 онд Иван Бунин утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Оросын анхны зохиолч болж байсан.