Илдэн
Jump to navigation
Jump to search
Илдэн гэдэг нь XVI-XVII зууны хооронд монгол язгууртны хэрэглэж байсан цол юм. Тухайн үедээ Боржигин овгийнхон л хэрэглэж байсан. Үгний утга нь Илдэч буюу илд агсах үүрэгтэй цэргийн цолны хувилбар юм.
Судлаачдын үзэл баримтлал[засварлах | edit source]
Хятадын эрдэмтэн Сайшаал гуай үүнийг ил буюу зарч боол[1] гэсэн үгнээс үүсэлтэй гэжээ. Гэхдээ энэ нь итгэхэд хэцүү таамаглал юм. Алтан хүрдэн мянган хигээст сурвалж бичигт уг цолтой 20 хүний нэр байдгаас 4 нь Хасарын угсаа, 1 нь Бэлгүдэйн угсаа, 15 нь Даян хааны угсааны хүмүүс байдаг. Зарим сурвалж бичиг, судалгааны номонд эелдэн гэж бичээд, эелдэг гэсэн үгээр тайлбарлаж бичсэн тохиолддог.
Холбоотой өгүүлэл[засварлах | edit source]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 108-109. ISBN 99929-78-81-1