Ильяс хожа
Харагдац
| Ильяс хожа | |
|---|---|
| Цагадайн улсын хан | |
| Зүүн Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1363-1368 |
| Залгамжлагч | Камар ад-Дин |
| Баруун Цагадайн улсын хан | |
| Хаанчлал | 1363 |
| Өмнөх | Төглөгтөмөр |
| Залгамжлагч | Кабул шах |
| Өнгөрсөн | 1368 он Цагадайн улс |
| Гэр бүл | Хиад Боржигин |
| Династи | Цагадайн улс |
| Эцэг | Төглөгтөмөр хан |
Ильяс хожа нь Төглөгтөмөрийн хүү бөгөөд эцгээ өнгөрсний дараа Трансоксаныг 1363 онд хэсэг хугацаанд, Моголистаныг 1363-1368 онд захирч байсан. 1363 онд Төглөгтөмөр таалал төгссөний дараа эмир Казаганы хүү, эмир Хуссейн, Барлас овгийн эмир Төмөр нарын цэрэгт ялагдаж Трансоксаны бүс нутгийг өөрийн захиргаанаасаа алдсан. 1365 онд дахин эзлэн авах гэж очсон хэдий ч мөн л ялагдаж зугтсан. 1368 онд Алмалик дахь өргөөндөө нас барсан. Түүний дараа Долоод аймгийн эмир Камар ад-Дин нь өөрийгөө Моголистаны хан өргөмжилж, хааны угсааны хүмүүсийг улс төрөөс зайлуулж, 20 гаруй жил хан суусан.
| Өмнөх Төглөгтөмөр |
Моголистаны хаан 1363-1368 |
Дараах Камар аддин |
| Өмнөх Төглөгтөмөр |
Цагадайн улсын хаан 1363 |
Дараах Кабул шах |