Инге Хелтен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Инге Хелтен
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Germany.svg Баруун Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ингеборг Хелтен
Төрсөн огноо 1950 оны 12 сарын 31 (1950-12-31) (68 настай)
Төрсөн газар Райнланд-Палатинат, Синциг, Вестум
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Монреаль 1976 4 x 100 м буухиа
Хүрэл Монреаль 1976 100 метр

Ингеборг "Инге" Хелтен (герм. Ingeborg "Inge" Helten, 1950 оны 12 сарын 31-нд төрсөн) нь Баруун Германы хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч.

Хелтен 1976 оны 6 сард 100 метрийн зайг 11.04 секундэд туулан дэлхийн дээд амжилт тогтоож байсан бөгөөд мөн онд Канадын Монреальд зохиогдсон зуны олимпын 100 метрийн зайд багийн анд Аннегрет Рихтер болон Зүүн Германы Ренате Стехер нарын ард орж, хүрэл медаль зүүжээ. Тэрээр мөн 200 метрийн зайд эхний 5 байрыг Герман бүсгүйчүүд эзлэхэд 5-р байр эзэлж байв. Улмаар Рихтер, Эльвира Поссекел, Аннегрет Кронигер нарын хамтаар 4 х 100 метрийн буухиа уралдаанд 42.59 секундын амжилтаар, Зүүн Германчуудаас 0.04-хөн секунд хоцрон мөнгөн медаль хүртжээ.

Эшлэл[засварлах | edit source]

Үзүүлэлт
Өмнөх
Зүүн Герман Ренате Стехер
Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн
Дэлхийн дээд амжилтын эзэн

1976 оны 6 сарын 13 – 1976 оны 7 сарын 25
Дараах
Баруун Герман Аннегрет Рихтер