Интернационал (төрийн дуулал)

Интернационал оросоор

Интернационал нь дэлхий дээр хамгийн ихээр түгсэн социалист ажилчны хөдөлгөөний тэмцлийн дуу бөгөөд энэхүү ажилчны хөдөлгөөн нь улс төрийн үзэл баримтлалын хувьд пролетарийн интернациолизмыг үнэнчээр даган „Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!“ хэмээх марксизмын уриатай хөдөлгөөн юм. Дууны үгийн эхийг анх францын яруу найрагч Эжен Потье бичсэн ба тэрбээр анхны пролетари-социалист хувьсгалд тооцогддог 1871 оны Парисын коммуны идэвхтэй гишүүн байсан ажээ. Шүлгийн аяыг 1888 онд Бельгийн дууны зохиолч Пьер Дегейтер зохиожээ.

Дууны түүх ба хөгжил[засварлах | кодоор засварлах]

Эжен Потье дууны шүлгийг Парисын коммуныг хүчээр даран, тараасны дараахан 1871 оны тавдугаар сард бичжээ. Тэр 1864 онд Карл Марксын эхлүүлсэн анхны үндэстэн дамнасан улс төрийн өөрчлөлтийн төлөөх ажилчны хөдөлгөөн болох Олон Улсын Хөдөлмөрчдийн Холбоог (ОУХХ) хамааруулан бичжээ. Энэхүү коммунистууд ба анархистуудын үзэл баримтлалын зөрчилдөөнөөс шалтгаалан сүүлд мөн „анхны интернационал“ хэмээн нэрлэгдэх болсон байгууллагыг хассан байна. 1876 онд ОУХХ татан буугджээ.

Монгол хэлний хувилбарын үүсэл[засварлах | кодоор засварлах]

1924 онд Улсын анхдугаар их хурал өндөрлөсний дараах хүндэтгэлийн хүлээн авалт дээр Э.Д.Ренчиногийн эхнэр Мария Никифоровна Ренчина “Интернационал” дууг анх удаа монголоор орчуулан дуулж байжээ.[1] Эндээс үүдэн 1924 оны арваннэгдүгээр сараас төрийн дууллын үүргийг Интернационал гүйцэтгэж байгаад, дараа нь Сономбалжирын Буяннэмэхийн шүлгийг зохион, Магсаржавын Дугаржав аяыг нь зохиосон «Монгол Интернационал» хэмээх дууг 1924 оноос 1950 он хүртэл Монгол Улсын төрийн дууллаар ашигласан байдаг.[2][3]

Монгол дууны үг (С.Буяннэмэх 1924 он)

Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал

Энэ бол манай эцсийн
Эрс тулалдаан юм
Интернационалтайгаа
Хүн төрөлхтөн давшина аа

Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернационал

Дахилт
Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернационал

Дахилт
Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернационал

Дахилт
Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун

Дахилт
Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн

Дахилт
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье

Дахилт
Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернационал

Дахилт
Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай

Дахилт
Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай.

Ая[засварлах | кодоор засварлах]

Интернационал ая

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Интернационал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол төрийн үүсэл, ёс ёслол, бэлгэдэл, хүндэтгэл, уламжлал: Ц.Гантулга, Г.Бямбасүрэн. УБ., 2011 он, тал 224
  2. Далбаа, дуулал, соёмбо, нийслэл: 1986 он
  3. Монгол Улсын төрийн дууллын тухай: Алтанхуягийн Ган-Эрдэнэ, нийтлэгдсэн 2015-02-25, хандсан 2018-03-03