Иоханнес Брамс
Иоханнес Брамс | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Герман |
Иргэншил | Герман |
Мэргэжил | Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч |
Иоханнес Брамс (Герман: Johannes Brahms, joˈhanəs ˈbʁaːms; * 1833 оны 5-р сарын 7-нд Хамбургт; † 1897 оны 4-р сарын 3-нд Венад) — германы хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч, романтизмын үеийн голлох төлөөлөгчдийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Германы хөгжмийн нэрт зохиолч Иоханнес Брамс Шлютерсхофын хороололд хотын театрын контрабасс хөгжимчин Якоб Брамсын гэр бүлд төржээ. Түүнийг төрөхөд тэдний гэр бүл өчүүхэн жижиг өрөөнд амьдарч байснаа шинэ хүүтэй болсны дараагаар Ультрих гудамжны байр луу шилжин суурьшсан ажээ. Иоханнесын анхны хөгжмийн багш нь түүний эцэг байсан бөгөөд тэрээр хүүдээ төрөл бүрийн чавхдаст хөгжим болон үлээвэр хөгжмийн зэмсгүүд дээр тоглох дадал олгож байсан бөгөөд Отто Коссель (герм. Otto Friedrich Willibald Cossel) гэдэг багшаар төгөлдөр хуур, хөгжмийн онол заалгаж эхэлсэн юм. 10 настай байхдаа Брамс томоохон хэмжээний концертуудад концертмайстерээр ажиллаж байсан нь түүнд АНУ-д аяллаар явах боломжийг олгожээ. Энэхүү аяллаас үүдээд Коссель Иоганнесын ятгаж түүнийг Альтоны хөгжмийн зохиолч, багш Бах, Бетховены уран бүтээлэр дагнасан судлаач Эдуард Марксен дээр хичээл заалгах болсон байна. Марксен ч тун удалгүй шинэ шавийнхаа авьяасыг хүлээн зөвшөөрөх болжээ. 1847 онд Ф.Менделсон нас барахад түүний багш нь "нэгэн мастер амьдралаас явахад дараагийн ирээдүйн их мастер орж ирэх юм. Энэ бол Брамс" гэжээ.
1847 онд 14 настай байхдаа Брамс хувийн сургууль төгссөний дараагаар анх удаа гоцлол төгөлдөр хуурчийн гоцлол концерт тоглосон байна. 1853 онд тэрээр унгарын хийлч Э.Ременьитэй хамтран аялан тоглолт хийхээр замд гарав. Ханноверт явж байхдаа тэд унгарын нэгэн алдартай хийлч, еврей гаралтай Йозеф Иоахимтой (22 настай байв) танилцжээ. Тэрээр Брамсын тоглолтыг сонсоод залуу уран бүтээлчийн авъяас, гал цогийг мэдэрч, гайхширсан гэдэг.
1853 онд Шумантай танилцсан нь түүний амьдрал, уран бүтээлд үндсэн эргэлт болжээ. И. Брамсын уран бүтээлийн тухай Шуман "Шинэ зам" нэртэй өгүүлэл бичсэн нь түүний нэрийг хилийн чанад хүртэл өргөмжилжээ. Энэ үед И.Брамс төгөлдөр хуурын сонат, цоглог аялгуу, цөөхүүл хөгжмийн аяз болон бусад олон зохиолоороо ар араас нь цувуулан гаргаж байлаа. Удалгүй уран бүтээлээрээ ард олныхоо анхаарлыг татаж 1870-аад оны дунд үеэс хөгжмийн нэрт зохиолч болтлоо өсчээ. Европын хөгжмийн томоохон төв болж байсан Венад өнгөрүүлсэн жилүүд түүний амьдралд онцгой ач холбогдолтой байв. Венад түүний бичсэн анхны симфонийг "Бетховены 10 дахь симфони" гэж нэрлэж байсан түүхтэй. Олон жилийн уран бүтээл, их хөдөлмөрийг нь үнэлж, И.Брамсыг Берлиний Урлагийн Академийн гишүүн, Хамбург хотын хүндэт иргэнээр сонгож, Кембрижийн их сургуулийн хөгжмийн докторын зэрэг хүртээсэн байна.
Тухайн цагийн дэвшилт тэргүүний үзэл санаа, хөдөлгөөнөөс тасарч байсан зэрэг амьдралын ээдрээ зөрчил бий боловч ардын болон реалист сонгодог урлагийн өв уламжлалыг хадгалах, хамгаалах үйлсэд түүний оруулсан хувь нэмэр их юм. Тэрээр “Моцартын адил гоё сайхан бичиж чадахгүй ч ядахдаа түүн шиг цэвэр бичихийг оролдоцгооё” хэмээн уриалж С.Бах, В.Моцарт, Л.Бетховен зэрэг хөгжмийн сонгодог зохиолчдын уламжлал, ардын дуу хөгжмийн баялаг санд тулгуурлан өөрийн бүтээлээ туурвиж байв.
И.Брамс дууриас бусад хөгжмийн бүх төрөлд ийнхүү асар олон бүтээл туурвиж түүхэнд нэрээ үлдээсэн байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Германы эмгэнэл (1868), "Ринальдо" (1868), магтуу зэрэг симфони-дуулаачны зохиолууд, 4 симфони (1876, 1877, 1883, 1885) найрал хөгжимд зориулсан 2 удиртгал, 2 серенад зэрэг бүтээл төгөлдөр хуурын 2, хийлийн 1 концерт, хийл моринхийлийн хоршил концерт (1887), 5 гурвал, 6 дөрвөл, 4 тавал зэрэг цөөхүүл хөгжмийн 24 чуулга, төгөлдөр хуурт зориулсан 100 гаруй аяз, вальсийн 2 цуврал (1865), мажар бүжгийн 4 дэвтэр (1869-1880), органд зориулсан зохиолууд, найрал дуу, дуулаачны 300 зохиол, 200 романс, дуу, ардын дууны найруулга.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Германы хөгжмийн зохиолч
- Сонгодог төгөлдөр хуурч
- Иоханнес Брамс
- Хамбургийн хүндэт иргэн
- Вроцлавын Их Сургуулийн хүндэт доктор
- Францын Дүрслэх Урлагийн Академийн гишүүн
- Германы Гавьяаны одон шагналтан (энхтайвны зэрэг)
- Байерны Максимилианы Шинжлэх Ухаан ба Урлагийн одон шагналтан
- Австрийн шинжлэх ухаан ба урлагийн хүндэт тэмдэг шагналтан
- Австрийн Леопольдын одон шагналтан (рыцарь)
- Вальхалла
- Венийн хөгжимчин
- Хамбургийн хөгжимчин
- Романтизм хөгжмийн зохиолч
- Германчууд
- 1833 онд төрсөн
- 1897 онд өнгөрсөн