Иохан Эльмандер

Иохан Эльмандер
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИохан Эрик Келвин Эльмандер[1]
Өндөр6 ft 2 in (1.88 м)
БайрлалДовтлогч,
Жигүүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиБолтон Уондерерс
Дугаар9
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1997–1998ШведХолмалундс ИФ23(5)
1999–2000ШведЭргрюте39(4)
2000–2004НидерландФейеноорд39(3)
2002–2003ШведЮргорден (зээллэг)19(12)
2003–2004НидерландБреда (зээллэг)31(7)
2004–2006ДаниБрондбю58(22)
2006–2008ФранцТулуза64(22)
2008–2011АнглиБолтон Уондерерс62(12)
Шигшээ баг
2000–2004ШведШведийн шигшээ баг (21-ээс доош нас)28(12)
2002–2015ШведШвед49(13)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 16:20, 2010 оны 10 сарын 2 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 20:02, 2010 оны 9 сарын 3 (UTC)

Иохан Эльмандер (Англи: Johan Elmander, 1981 оны тавдугаар сарын 27-нд Шведийн Алингсос хотод төрсөн) нь Шведийн хөлбөмбөгчин бөгөөд одоо Английн Премьер лигийн Болтон Уондерерс багт довтлогчийн байрлалд тоглодог. Эльмандер Францын Ла Лигийн Тулуза багаас 8.2 сая фунт стерлингийн гэрээгээр буюу Болтон багийн түүхэн наймааны эзэн болж 2008 оны зургаадугаар сарын 27-нд ирж байлаа.[2] Эльмандер шигшээ 38 тоглолтонд 11 гоол оруулсан гэсэн үзүүлэлтийг Шведийн шигшээ багт одоогоор үзүүлээд буй. Тэр шигшээ багийн бүрэлдэхүүнд 2006 оны ДАШТ болон Евро 2008 зэрэг тэмцээнүүдэд оролцож байсан байна.

Клубийн замнал[засварлах | кодоор засварлах]

Эльмандер нутгийнхаа «Холмалундс ИФ», «Эргрюте» багуудад хагас хамгаалагчаар тоглож байгаад Голландын шилдэг багуудын нэг Фейеноорд багт 19 настайдаа элсэн ирж, хоёр улирлын турш боломжийн тоглолтыг үзүүлэн ирээдүйтэй залуу тоглогч болохоо харуулж байв. 2002 онд УЕФА-гийн цомын тэмцээний шигшээ тоглолтонд сэлгээгээгээр гарч тоглон Европын том тэмцээний дарийн утааг үнэрлээд авсан бөгөөд 2002-03 оны улиралд нутагтаа зээллэгээр эргэн ирж Юргорден багт улирлын турш 19 тоглолтонд оролцон 12 гоол хийсэн гэх үзүүлэлттэйгээр болон багийнхныхаа хамтаар «хоёрдугаар лиг» болон «Шведийн цомд» хоёуланд нь түрүүлж «Дубль» хийж амжилттай тоглосон юм. Түүнчлэн Эльмандерийг 2002 оны хоёрдугаар сарын 2-нд Шведийн шигшээ баг дуудаж Грекийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд оролцуулж байжээ. 2003 онд мөн л зээллэгээр «Фейеноорд» багаас «Бреда» багт нэгэн улирлыг өнгөрүүлсэн юм.

2004-05 оны улиралд Данийн Супер лигийн Брондбю багтай албан ёсны гэрээг Эльмандер байгуулсан бөгөөд 2004-2006 оны хооронд тус багийн бүрэлдэхүүнд 58 тоглолтонд оролцож 22 гоолыг хийсэн амжилтыг үзүүлэн 2004-05 оны лиг, 2005 оны «Данийн цомын» тэмцээнүүдэд тус тус аваргалж, «Брондбю» багийн Оны шилдэг тоглогчийн санал асуулгад шилдэгээр шалгарч байв.

Эльмандер «Брондбю» багийн бүрэлдэхүүнд.

Мөн байна.

Эльмандер 2006 оны долоодугаар сарын 7-нд Тулуза багт 4,500,000 сая еврогийн гэрээний дагуу ирж анхныхаа улиралд 11 гоолыг Францын хөлбөмбөгийн лигийн тэмцээнд оруулж лигийн «Цахиур хагалах тоглогч» шагналын номинацид өрсөлдөж тухайн үеийн Олимпик Лион багийн хагас хамгаалагч Флоран Малудад ялагдаж байв. Лигт гуравудугаар байраар шалгарсан тул «Тулуза» багийн жигүүрийн довтлогч Эльмандер УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтуудад анх удаагаа оролцож байв.

2008 оны зургаадугаар сарын 27-нд Эльмандер Английн Премьер лигийн Болтон Уондерерс багтай[3][4] 8.2 сая фунт стерлингийн Болтоны түүхэн наймааг гурван жилээр хийж[2] ирж байв.

2008 оны наймдугаар сарын 1-нд Эльмандер Болтон дахь анхны гараагаа «Кипмоат» цэнгэлдэх хүрээлэнд болсон нөхөрсөг тоглолтонд хийж Донкастер багийн хаалганд хоёр гоолыг оруулсан бол Премьер лигийн анхны гоолоо 2008 оны наймдугаар сарын 16-ны Сток Сити багийг 3-1 харьцаагаар хожсон тоглолтонд оруулсан байх юм.[5] Elmander played 30 games in 2008–09 season, scored 5 goals and 2 assists.[6]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Фейеноорд

Юргорден

  • Хоёрдугаар дивиз: 2002, 2003
  • Шведийн цом: 2002

Брондбю

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Statistics". Premier League. Archived from the original (PDF) on 2012-02-18. Retrieved 2010-01-11.
  2. 2.0 2.1 "Bolton 3 Stoke 1". The Sun. 2008-08-18. Retrieved 2008-08-18.
  3. "Wanderers land Swede". Bolton Wanderers F.C. 2008-06-27. Retrieved 2008-06-29.
  4. "Bolton sign £10m-rated Elmander". BBC Sport. 2008-06-27. Retrieved 2008-06-29.
  5. "Bolton 3–1 Stoke". BBC News. 2008-08-16. Retrieved 2010-05-06.
  6. "Johan Elmander 08-09". ESPN. 2009-08-22. Archived from the original on 2010-08-25. Retrieved 2010-08-22.

Холбоос[засварлах | кодоор засварлах]