Ирпинь гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ирпинь гол
укр. Ірпі́нь
орос. Ирпень
Ирпинь гол, Чорногородка тосгон хавьцаа
Эх Днеприйн өндөрлөгийн баруун хойд суганаас
Адаг Днепр мөрөнХар тэнгис
50°44′40″N 30°22′05″E / 50.74444°N 30.36806°E / 50.74444; 30.36806
Усаа цуглуулдаг орнууд УкраинУкраин Украин
Байршил Житомир муж, Киев муж (Украин)
Урт 162 км[1]
Адгийн өндөр 97 м
Ус цуглуулах талбай 3340 км²[1]
Голын систем Днепр мөрөн
Баруун цутгалууд Нивка гол, Унава гол, Буча гол

Ирпинь гол (укр. Ірпі́нь, орос. Ирпень) нь Украин дахь Днепр мөрний баруун цутгал юм.

Газар зүй[засварлах | edit source]

Ирпинь гол нь Днеприйн өндөрлөгийн баруун хойд суганаас эх аван урсдаг. Эхлээд дорно зүгийг чиглэн урсах ба Украины Корнин сууринг дайрна. Дараа нь зүүн хойд зүгт эргэн урсаж байгаад Унава голын баруун талаас уг голтой нийлнэ. Ингээд Киевээс баруунш 20 км-ийн зайд чигээ өөрчлөн умард зүгт урсана. Ингэж урсах замдаа ижил нэртэй Ирпинь хотыг дайрч, Киевийн усан санд хүрдэг. Ирпинь гол нь нийт 162 км урттай. Түүний усаа цуглуулах талбай 3340 км².

Түүх[засварлах | edit source]

Ирпень голын урсгал дагуу Киевийн Русийн төв байрлаж байсан бөгөөд тус голтой холбогдол бүхий түүхэн үйл явдлуудыг нэг бус удаа дурдсан байдаг.

1321 онд тус голын хөндийд Ирпень голын тулалдаан болсон бөгөөд үүнд Литвын зэвсэгт хүчин өмнөд Оросын нэгдсэн вант улсуудын хүчийг ялсан байна.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Ирпинь гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Ирпинь гол өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)