Jump to content

Ислом Каримов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ислом Каримов
Islom Karimov
Каримов 2002 онд
1 дэх Узбекистаны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1991 оны 9 сарын 1 – 2016 оны 9 сарын 2
Ерөнхий СайдАбдулхашим Муталов
Үткир Султонов
Шавкат Мирзиёев
Дэд ерөнхийлөгчШукурулла Мирсаидов
(1991–1992)
ӨмнөхШинээр бий болсон
ДараахНигматилла Йулдошев (үүрэг гүйцэтгэгч)
Шавкат Мирзиёев
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбекистан Улсын ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1990 оны 3 сарын 24 – 1991 оны 9 сарын 1
Дэд ерөнхийлөгчШукурулла Мирсаидов
ӨмнөхШинээр бий болсон
ДараахАлбан тушаал байхгүй болсон
Узбекистаны Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1989 оны 6 сарын 23 – 1991 оны 9 сарын 1
ӨмнөхРафик Нишонов
ДараахАлбан тушаал байхгүй болсон
Хувийн мэдээлэл
Төрсөн(1938-01-30)30 1 сарын 1938
Самарканд, Зөвлөлт Холбоот Улс
Нас барсан2 9 сарын 2016(2016-09-02) (78 насалсан)
Ташкент, Узбекистан
Улс төрийн намЛиберал Ардчилсан (2007–2016)
Бусад улс төрийн
харьяалал
УКН (1991 он хүртэл)
Ардын Ардчилсан (1991–2007)
Эхнэр, НөхөрНаталья Кучми (г. 1964; сал. ойр. 1966)
Татьяна Каримова (г. 1967)
Хүүхэд
Гарын үсэг
Вэб сайтislomkarimov.uz

Ислом Абдуганиевич Каримов (Узбек: Islom Abdugʻaniyevich Karimov / Ислом Абдуғаниевич Каримов; Орос: Ислам Абдуганиевич Каримов, 1938 оны 1-р сарын 30-нд Самарканд хотод төрсөн - 2016 оны 9-р сарын 2-нд Ташкент хотод нас барсан) -Узбекистаны анхны ерөнхийлөгч бөгөөд 1990 оноос 2016 онд нас эцэслэх хүртлээ тус албан тушаалыг хашсан хүн юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд 4 удаа (1991, 2000, 2007, 2015 онуудад) дандаа 90% гаруй санал авч байсан ажээ. Үндэсний санал асуулга 2 удаа (1995, 2002 онуудад) явуулж ерөнхийлөгчийн эрх мэдлээ сунгаж байсан юм.

Каримов эрх мэдлийнхээ хугацаанд Узбекистанд улс төрийн өрсөлдөгчдийг хөнөөх, хүний ​​эрхийг зөрчих, өөр үзэл бодлыг дарах зэрэг дарангуйлагч авторитар дэглэмийг тогтоосон юм.

1955 онд тэрээр Самарканд хотод дунд сургуулиа орос хэлний ангид сурч төгссөн. Төгссөнийхөө дараа Ташкент руу нүүж, Төв Азийн Политехникийн Дээд Сургууль (одоогийн Ташкентийн Улсын Техникийн Их Сургууль)-д элсэж, 1960 онд механик инженерийн мэргэжлээр төгссөн байна.

1966 онд тэрээр Зөвлөлт Узбекистаны Төлөвлөгөөний Хороонд шилжиж, Улсын Төлөвлөгөөний Хорооны хэлтсийн ахлах мэргэжилтэн, даргын туслах, хэлтсийн дарга, газрын дэд дарга, дарга, нэгдүгээр орлогч даргын албан тушаалуудыг дараалан хашиж байжээ. 1967 онд Ташкентын Үндэсний Эдийн Засгийн Дээд Сургуулийг (одоогийн Ташкентын Улсын Эдийн Засгийн Их Сургууль) эдийн засгийн чиглэлээр төгссөн. Тэрээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1983-1986 онд Зөвлөлт Узбекистаны Сангийн сайд, 1986 онд Улсын Төлөвлөгөөний Хорооны дарга, мөн Узбекистаны Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар (1986) ажиллаж байжээ.

1989 онд тэрээр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Үндэстнүүдийн Зөвлөлийн даргаар сонгогдоод явсан Рафик Нишановын дараа Узбекистаны Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон. 1990-1991 онд тэрээр ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүн, ЗХУ-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн болжээ.

1991 оны 3-р сард ЗХУ-ыг хадгалан үлдээх тухай бүх нийтийн санал асуулгын өмнө тэрээр Узбекистаны хүн амыг Зөвлөлт Холбоот Улсын нэг хэсэг хэвээр үлдэхийг дэмжихийг уриалж байсан. Бүгд Найрамдах Улс санал хураалтын 93.7%-ийг "тийм" гэж үзэн 95.4%-ийн ирцтэй санал авчээ. Гэсэн хэдий ч тухайн оны 8-р сарын 31-нд, ЗХУ-ын Улсын Онцгой Хорооны эсэргүүцэл бүтэлгүйтсэнээс 10 хоногийн дараа Каримов Төв Азийн удирдагчдын нэг болж, Бүгд найрамдах Узбекистан улсынхаа тусгаар тогтнолыг тунхагласан байна.

  1. "Юртбаши умер – да здравствует юртбаши. Каримова сменит Мирзияев?". Архивласан огноо 2019-11-04. Татаж авсан: 2026-02-12.