Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
| Кайса Бергквист |
Бергквист 2006 оны Штуттгартын тэмцээний үеэр |
| Хөнгөн атлетик |
Төлөөлдөг улс: Швед |
| Хувийн мэдээлэл |
| Бүтэн нэр | Кайса Маргарета Бергквист |
| Төрсөн огноо | (1976-10-12) 10 сарын 12, 1976 (49 настай) |
| Төрсөн газар | Стокхольм тойрог, Соллентуна |
|
|
|
Кайса Маргарета Бергквист (шве. Kajsa Margareta Bergqvist; 1976 оны 10 сарын 12-нд төрсөн) нь Шведийн өндрийн харайгч асан. Олимпын хүрэл, дэлхийн аваргын нэг алт, хоёр хүрэл, Европын аваргын нэг алт, нэг хүрэл медальтай. Хувийн дээд амжилт болох 2.06 м-ийн үзүүлэлтээ 2003 онд Германд тогтоосон бөгөөд Шведийн дээд амжилт болно. Түүнчлэн танхимын хувийн дээд амжилт нь 2.08 м бөгөөд 2006 онд тогтоосн уг амжилт нь танхимын дэлхийн дээд амжилтаар бүртгэгджээ.