Jump to content

Цагалбар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Календарь-с чиглүүлэгдэв)

Цагалбар, Лит, Календарь, Хуанли нь нийгэм, шашин, худалдаа арилжаа, засаг захиргааны зориулалтаар өдрүүдийг зохион байгуулах систем юм. Ингэхийн тулд тодорхой цаг хугацаануудад нэр олгоно: хоног, долоо хоног, сар, жил гэх мэт. Өдрүүдэд өгөх нэрийг огноо гэнэ. Цагалбар дахь үеүүд (жил, сар г.м.) нь ихэнхдээ сар эсвэл нарны циклтэй синхрончлогдсон байдаг. Олон иргэншил, нийгмүүд нь өөрсдийн хэрэгцээндээ тааруулан, (ихэнхдээ) өөр газраас гарал үүсэлтэй цагалбар дээр тулгуурласан цагалбаруудыг зохиосон байдаг.

Цагалбар нь мөн он тоолол бичсэн төхөөрөмжийг хэлнэ. Энэ нь цаасан дээр хэвлэсэн, эсвэл компьютерийн програм байж болно.

Календарь гэдэг үг нь латин хэлний kalendae гэдгээс гаралтай бөгөөд энэ нь латин хэлээр сар бүрийн эхний өдрийн нэр байжээ.

Хуанли (хялбар ханз: 皇历; уламжлалт ханз: 皇曆; пиньин: huánglì) гэдэг үг нь Хятадаар "эзэн хааны цагалбар" гэсэн үг бөгөөд өдөр бүр тохиох онц чухал үйл явдал, цаг, зүг чигийг заадаг байна.