2024 он
Харагдац
2024 он (MMXХIV) буюу Хоёр мянга хорин дөрвөн он нь Даваа гарагаар эхэлсэн ердийн жил юм. Монгол Билгийн тооллын 17-р жарны 38 он буюу гурван хөх мэнгэтэй хөх луу жил. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин-ий 2024 дахь он бөгөөд 3 дахь мянган болон 21-р зууны 24 дахь он болно.
Үйл явдал[засварлах | кодоор засварлах]
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 1 -Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнд бүрэн шилжиж орсон.
- Бразил улс ОПЕК-т нэгдэн орсон.
- 1 сарын 2-нд БНСУ-д парламентын сонгууль болохоос гурван сарын өмнө сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёныг амийг нь хөнөөх оролдлого гарч, түүний хүзүүнд хутгалуулсан хэрэг гарчээ.
- 1 сарын 13- Тайваний ерөнхийлөгчийн сонгууль: Эрх баригч Ардчилсан дэвшилт намын Лай Чиндэ 40 хувийн саналаар ялалт байгуулсан.
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 2 сарын 10-нд -17-р жарны 38 он буюу гурван хөх мэнгэтэй хөх луу жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр.
- 2 сарын 26 - Унгарын Ерөнхийлөгчийн сонгууль болж Тамаш Шуйок сонгогдов.
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 3 сарын 1- Казахстан улсын газар нутаг бүхэлдээ цагийн нэг бүстэй болов.
- 3 сарын 7- Швед улс НАТО-л элсэв.
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 4-р сарын 6- Словакийн Ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуулиар Петер Пеллегрини ялав.
- 4-р сарын 10-БНСУ-ын парламентын сонгууль болж "Тобуро" Ардчилсан нам, Ардчилсан холбоо 176 суудал авсан бол Ерөнхийлөгч Юн Сок Ёолын харьяалагддаг Ардын хүчний нам болон Ардын ирээдүйн нам ердөө 108 суудал авсан.
- 4-р сарын 19-нөөс 6-р сарын 1-ний хооронд Энэтхэгийн парламентын сонгууль болов.
- 4-р сарын 24- Умард Македонийн Ерөнхийлөгчийн сонгууль болов.
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 5-р сарын 7 -ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путины тангараг өргөх ёслол болсон.
- 5-р сарын 15- Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо руу халдлага болов.
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 6-р сарын 1- Энэтхэгийн парламентын сонгууль 4 сарын 19-нд эхлээд дуусав.
- 6-р сарын 9-
- 6-р сарын 13-15- Италид "G7" дээд хэмжээний уулзалт болсон.
- 6-р сарын 28 - Монгол Улсад УИХ-ын сонгууль болов.
- 6-р сарын 30-наас 7-р сарын 7-ны хооронд Францын парламентын сонгууль болов.
Долдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 4 — Их Британий парламентын сонгууль болж Лейборист нам ялалт байгуулж Кир Стармер Ерөнхий сайдаар сонгогдов.
- 9 —7-р сарын 11— АНУ-ын Вашингтонд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт.
- 12 —Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседагийн танграг өргөх ёслол.
- 13- АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трамп руу халдлага болж Д.Трамп шархадаж буудсан хүн нь алуулжээ.
- 15—16 —Руандын Ерөнхийлөгчийн сонгууль.
- 21- АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө болсон тухай мэдэгдэв.
- 26 — 8-р сарын 11— Парис хотноо 2024 оны Зуны Олимпын тоглолт.
- 28 — Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль.
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 14- Тайландын үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Сеттх Тхависиныг өгцруулав.
- 24- ВК болон Telegram үүсгэн байгуулагч Павел Дуровыг Францад баривчлав.
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 8 — Оросын сонгуулийн нэгдсэн өдөр.
- 10 - АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис, Доналд Трамп нарын мэтгэлцээн болов.
- 29 - Австрийн парламентын сонгууль болов.
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 6- Казахстанд Атомын цахилгаан станц барих тухай бүх нийтийн санал асуулга болж дэмжигдсэн.
- 13 — Литва улсын парламентын сонгууль.
- 21- Вьетнамын Ерөнхийлөгчөөр генерал Лыонг Кыонг болов.
- 27- Японд парламентын сонгууль болж эрх баригч Либерал Ардчилсан нам 2009 оноос хойш анх удаа парламентын цөөнх болсон ч хамгийн олон суудал авсан үлдсэн байна.
Арваннэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 2- Риши Сунак Их Британий Консерватив намын даргын албан тушаалаа өгсөн. Намын шинэ удирдагчаар хатагтай Кеми Баденок болсон.
- 5 — АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Доналд Трамп сонгогдов.
Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 3- Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарласан.
- 13- Орос улсад Viber мессенжерийн үйл ажиллагааг хаасан.
- 27- Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын парламентыг тарааж, парламентын ээлжит бус сонгууль зарлав.
- 29- Өмнөд Солонгост онгоцны өсөл болж 179 хүн нас барсан байна.