Касым-Жомарт Токаев
Касы́м-Жома́рт Кеме́левич Тока́ев (казах. Қасым-Жомарт Кемелұлы Тоқаев; Qasym-Jomart Kemelūly Toqayev; 1953 оны 5 дугаар сарын 17-нд ЗХУ-ын ЗСБНКазУ-ын Алма-Ата хотод төрсөн) Казахстан улсын төрийн зүтгэлтэн, тус улсын Ерөнхийлөгч.
2019 оны 6 дугаар сарын 9-нөөс (2019 оны 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үүрэг гүйцэтгэгч байсан) Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. 2022 оны 1 дүгээр сарын 5-наас Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн дарга . 2021 оны 11 дүгээр сарын 23-наас улс төрийн "Нур Отан" намын дарга.
2013-2019 онд БНКазУ-ын парламентын Сенатын дарга.
2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарын Ерөнхий захирал.
1999-2002 онд БНКазУ-ын Ерөнхий сайд.
1994-1999, 2002-2007 онуудад БНКазУ-ын Гадаад хэргийн сайд. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолтой. Улс төрийн ухааны доктор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг, ЗХУ-ын Аугаа эх орны дайны ахмад дайчин, казахын нэрт зохиолч Кемель Токайевич Токаев (1923-1986) Казахстаны ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн, Казахстаны Зохиолчдын эвлэлийн гишүүн байжээ. Эх нь Турар Шабарбаева (1931-2000), Алма-Ата хотын Гадаад хэлний багшийн дээд сургуульд ажиллаж байсан.
1970 онд ЗХУ-ын ГХЯ-ны МГИМО-д элсэн орж, 5 дугаар ангидаа БНХАУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдын яамнд дипломын өмнөх зургаан сарын дадлага хийсэн.
1975 онд сургуулиа дүүргээд ЗХУ-ын ГХЯ-нд ажилд орж, Бүгд Найрамдах Сингапур улсад ЗХУ-ын Элчин сайдын яаманд ажиллахаар томилогдсон.
1979 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны төв аппаратад буцаж ирж ажилласан.
1983 онд БНХАУ-ын Бээжингийн Хэл зохиолын хүрээлэнд 10 сарын дадлага хийсэн.
1984-1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад Бээжин дэх ЗХУ-ын Элчин сайдын яаманд 1991 он хүртэл хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байжээ.
1991 онд ЗХУ-ын ГХЯ-ны Дипломатын Академид ахлах дипломат ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх курст элсэн сурсан.
1992 онд шинээр буй болсон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон.
1993 онд Гадаад хэргийн тэргүүн дэд сайд, 1994 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон.
1999 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд болсон.
1999 оны аравдугаар сард парламентын зөвшөөрлөөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий сайдаар томилогдсон байна.
2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд 70,96 % санал авч ялалт байгуулсан.
2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ огцом хоёр дахин нэмэгдсэний улмаа сэсэргүүцлийн жагсаал болж үймээн самуун болж хувирсан. Удалгүй жагсагчид эдийн засгийн шаардлагаас улс төрийн шаардлага тавьж улс орны удирдлагыг огцруулах шаардлагад шилжсэн юм. Улмаар 1 дүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч К.Токаев Казахстан даяар онц байдал зарлаж, Аскар маины тэргүүлсэн Засгийн газар, Н.Назарбаевыг Аюулгүйн байдлын Зөвлөлийн даргын албанаас огцруулж өөрөө тэр албан тушаалд очсоныг мэдэгдэв.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Салсан эхнэр: Надежда Давыдовна Токаева (1957 онд төрсөн).
Хүү: Тимур Касымжомартович Токаев (1984 онд төрсөн). Улс төрийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн; бизнес эрхэлдэг. Газрын тосны салбарын томоохон бизнес эрхлэгч (Аби Петролиум Капитал). Тэрээр мөн өөрийн өвөө Кемел Токаевын нэрэмжит буяны санг тэргүүлдэг.
Хоёр дахь хүү: Манира Касымжомартович Токаев (1987 онд төрсөн).
Эгч: Карлыга Кемелевна Избастина (Токаева) (1956 оны 9-р сарын 19-нд төрсөн) дипломатч Темиртай Избастинтай гэрлэсэн. Тэрээр "Аби Петролиум Капитал" ХХК-ийн захирал юм.
Эмэгтэй дүү: Карлыгаш Кемелевна Токаева (1960 оны 9-р сарын 22-нд төрсөн), улс төрийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн.
- Казахстаны ерөнхийлөгч
- Одооны төрийн тэргүүн
- Казахстаны ерөнхий сайд
- Казахстаны гадаад хэргийн сайд
- Казахстаны сенатч
- НҮБ-ын тэргүүн
- Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэнгийн төгсөгч
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Найрамдлын одон шагналтан
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (3-р зэрэг)
- Зөвлөлтийн иргэн
- Казахууд
- 1953 онд төрсөн