Jump to content

Ким Ён-сам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ким Ён-Сам
김영삼
Ким Ён-сам

Бүрэн эрхийн хугацаа: 1993 оны 2 сарын 251998 оны 2 сарын 25

Төрсөн: 1927 оны 12 сарын 20
Кёнсан аймгийн Гожэ, Жан муг
Улс төрийн нам: Ардчилсан чөлөөт нам
Эхнэр (нөхөр): Сун Мён Сүн
Шашин: Христийн шашин

Ким Ён-Сам (сол. 김영삼, 金泳三, 1927 оны 12 сарын 20-нд Кёнсан аймгийн Гожэ хотод төрсөн- 2015 оны 11 сарын 22-нд Сөүлд нас барсан) нь БНСУ-ын улс төрч бөгөөд 14 дэх ерөнхийлөгч.

Тэрээр Сөүлийн их сургуульд суралцаж, 1952 онд философийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Солонгосын дайны үеэр тэрээр эхэндээ Хойд Солонгосын эрх баригчдаас нуугдаж, дараа нь Өмнөд Солонгосын армид сайн дураараа сөрөг суртал ухуулгын мэргэжилтэн, дайны сурвалжлагчаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд тэрээр удалгүй Ерөнхий сайдаар томилогдсон Үндэсний ассамблейн дэд дарга Жан Тхэк Сангийн нарийн бичгийн дарга болсон юм. Ким Ён Сам Ерөнхий сайдын туслах болж, парламентын бүлгийн хуралдааныг даргалах зэрэг чухал үүрэг даалгавар гүйцэтгэжээ.

1954 онд 26 настайдаа Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогджээ. 1954 оны 12-р сард Ерөнхийлөгч Сингман Ригийн бүрэн эрхийн хугацааг гурав дахь удаагаа сунгасныг эсэргүүцэн тэрээр эрх баригч Либерал намаас огцорч, ардчилсан сөрөг хүчний удирдагчдын нэг болжээ. 1960 оны 5-р сард Гожэ арал дээр үйл ажиллагаа явуулж байсан Хойд Солонгосын талыг баримтлагч босогчид түүний эх Пак Пу Рёнг хэрцгийгээр хөнөөсөн юм.

1987 онд болсон тус улсын анхны ардчилсан сонгуулийн үеэр Ким Ён-сам, Ким Дэ-жүн нар сөрөг хүчнийг төлөөлж байсан ч өрсөлдөгчид байсан. Сөрөг хүчнийхний хагарал нь экс ерөнхийлөгчийн холбоотон Ро Тэ Вуг сонгуульд ялах боломжийг олгосон юм. 1990 онд Ким Ён-сам Нэгдсэн Ардчилсан намаа эрх баригч Ардчилсан Шударга ёс нам, Ардчилсан Бүгд Найрамдах Шинэ Намтай нэгтгэсэн. Гурван нам нэгдэж Ардчилсан Либерал намыг байгуулсан. Дахин дахин дэмжлэг авснаар тэрээр 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дэ-жүнг ялж чадсан.

Өмнөх
Ну Тэ-ү
БНСУ-ын ерөнхийлөгч
1993 оны 2 сарын 25 — 1998 оны 2 сарын 25
Дараах
Ким Дэ-жүн