Ким Нам-жү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ким Нам-жү
Хувийн танилцуулга
Овог нэрКим Намжү — Kim Nam-joo
Төрсөн өдөр1971 оны 5 сарын 10 (1971-05-10)
(одоо 47 настай)
Төрсөн газарБНСУ, Кёнги, Пёнтэг
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэнӨмнө СолонгосӨмнө Солонгос Өмнө Солонгос
Ажил үйлжүжигчин
НөхөрКим Сын-ү (2005-)
Хүүхэд1 хүү, 1 охинтой
Жүжигчний танилцуулга
Танил үе1994 он – өнөөдөр
ЗуучThe Queen

Ким Нам-жү (сол. 김남주; 1971 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин.

Kim Nam-joo (South Korean actress, born 1971).jpg

Жүжигчин[засварлах | edit source]

Ким 1994 оны авьяастан шалгаруулах телевизийн нэвтрүүлгээр өөрийгөө нээн харуулсан. 1996, 1998, 2001 онуудад олны таашаал, гарамгай жүжиглэлт зэрэг шан авч байсан. 2001 онд «Цэцгийн хүлэмж» киноны ажил эрхэлдгээсээ болж хадамтайгаа таарахгүй зүдэрдэг эхнэр Ким Ён-үгийн дүрийг бүтээснээсээ хойш 2007 оныг хүртэл кинонд тоглоогүй байв. 2009 онд тоглосон «Хүчирхэг гэрийн эзэгтэй», 2012 онд тоглосон «Миний нөхөр гэр бүлтэй хүн» олон ангит киногоороо MBC, KBS-ийн телевизүүдийн дээд шан (тэсан) хүртжээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

2005 онд жүжигчин Ким Сын-үтэй гэрлэж, хүү охин хоёр төрүүлсэн.