Кишинёв
Кишинёв
Chișinău | |
|---|---|
Хотын хаалга Валеа Морилор цэцэрлэгт хүрээлэн | |
Хоч: Orașul din piatră albă (ш.о. 'Цагаан чулуун хот') | |
![]() Интерактив газрын зураг | |
| Улс | |
| Анх дурдагдсан | 1436 оны 10 сарын 14[1] |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөл |
| • Хотын дарга | Ион Чебан (MAN) |
| Газар нутаг | |
| 123 км2 (47 бээр2) | |
| • Бөөгнөрөл | 571.6 км2 (217.5 бээр2) |
| Өндөр | 85 м (279 фут) |
| Хүн ам (2024 оны тооллого)[3] | |
| • Нийслэл ба хотын захиргаа | 720,128 |
| • Байр | 1-р байр |
| • Нягтрал | 5,900/км2 (15,000/бээр2) |
| • Бөөгнөрөл | 988,342 |
| Иргэдийн нэршил | chișinăuieni (Румын) |
| ДНБ (Нэрлэсэн, 2023)[5] | |
| • Нийслэл ба хотын захиргаа | $10.3 тэрбум (1-т) |
| • Нэг хүнд ноогдох | $14,300 |
| Цагийн бүс | UTC+02:00 (ЗЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+03:00 (ЗЕЗЦ) |
| Шуудангийн код | MD-20xx |
| Бүсийн дугаар | +373-22 |
| ISO 3166 код | MD-CU |
| ХХИ (2023) | 0.858[6] маш өндөр |
| Вэб сайт | chisinau.md |
Кишинёв (румынаар Chişinău → Кишинэу) — Молдав Улсын нийслэл, 672 мянган хүнтэй хот.[7] Бык голын эрэг дээр оршдог, улсын эдийн засаг, соёлын төв юм.
Кишинёв хотын тухай анх 1436 оны баримт бичигт дурдсан байдаг. 1818 онд Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаад хотын статустай болсон байна.
Түүх.
[засварлах | кодоор засварлах]1940 оны 6 дугаар сарын 28-нд Бессарабиа ЗХУ-д нэгдэн орсон; Молдавын ЗХУ нь 1940 оны 8 дугаар сарын 2-нд байгуулагдаж, Кишинёв түүний нийслэл болжээ. 1940 онд болсон газар хөдлөлтийн улмаас хот маш их хохирол амссан. Бүгд найрамдах улсын нийслэл хотын төвд Серафимын байшин (епархын барилга) бүрэн сүйрчээ. Нацист Герман ЗСБНХУ руу дайрсны улмаас хотын цаашдын хөгжил тасалдсан. 1941 оны 7 дугаар сарын 16-нд Герман-Румын цэргүүд Кишинёвийг эзлэн авч, хот дахин Румын улсын нэг хэсэг болов. Кишинёв хотын гетто байгуулагдаж, хотын еврей хүн амыг бүрэн албадан гаргажээ. 1944 оны 8 дугаар сарын 24-нд Зөвлөлтийн Улаан арми Жасси-Кишинёв ажиллагааны үеэр Кишинёвийг эзлэн авав. Цэргийн ажиллагаа, бөмбөгдөлт, газар хөдлөлт нь хотод асар их хохирол учруулав: 174 аж ахуйн нэгж сүйрч, дайны өмнөх орон сууцны нөөцийн 70% үгүй болжээ.
1991 оны 5 дугаар сарын 23-нд парламент Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Молдав Улсын нэрийг Бүгд Найрамдах Молдав Улс болгон өөрчилжээ. 1991 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Молдав Улсын тусгаар тогтнолын тунхаглалыг баталж, шинэ Молдав Улсын нийслэл Кишинёв хот хэмээн тунхаглав.
2020 оны байдлаар Кишинёв хотод 20 гадаад орны Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]1774 оны хүн амын тооллогын дүнгээс харахад Кишинёвт 600 гэр бүл амьдарч байжээ. Үүнээс: 162 татвар төлөгч; 110 гэр бүл - орос, молдав, украин (тус бүрийн гуравны нэг); 52 гэр бүл - армян, еврей, цыган, грек, сербүүд.
1812-1818 онд Кишинёвын хүн ам 7 мянга (600 гэр бүл) байсан бол 18 мянган хүн болж өссөн бол 19 дүгээр зууны эцэс гэхэд 110 мянга болж өсчээ. Хотын хүн ам олон үндэстэн байсаар ирсэн бөгөөд хүн амын өсөлт нь байгалийн өсөлтөөс бус харин голчлон шилжин суурьших үйл явцаас үүдэлтэй байжээ.
1910 онд Кишинёвт 127 мянган оршин суугч, 10 мянга орчим байшин (нийт гурван давхар 4 барилга), 142 гудамж, эгнээ, 12 талбай, 5 цэцэрлэг, талбай байжээ. 1897, 1912 оны хүн ам Оросын эрх баригчид эдгээр жилүүдэд Кишинёв хотын захын хүн амыг тооцдоггүй байсан тул 1894 оны хүн амаас бага байжээ.
1944 онд Румын-Германд эзлэгдсэний дараа энэ хот ердөө 25 мянган хүн амтай байсан бол 1950 он гэхэд 134 мянган хүнтэй болжээ. 1959 онд Кишинёвын еврей хүн ам 42 900 байсан бол 1970 онд 49 900, 1979 онд 42 400. 1960 онд Кишинёвт 215 мянган хүн амьдарч байжээ.
Молдав улсын Статистикийн товчооны мэдээлснээр 2019 оны эхээр Кишинёв хотын хүн ам 695.4 мянга, хотын орчинтой нийлээд 832.9 мянган хүн байжээ.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Энэ хот нь тус улсын бусад суурин газрууд, түүнчлэн Румынтай автобус, төмөр замаар холбогддог. Европ болон дэлхийн олон оронтой агаарын холбоотой байдаг.
Кишинёв хот нийтийн тээвэрлэлтийг автобус, троллейбус, шугамын таксигаар гүйцэтгэдэг. Кишинёв бол трамвайгүй Европын хамгийн том хотуудын нэг бөгөөд Европын хамгийн том троллейбус сүлжээтэй хотын нэг юм.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Кишинёв (1991–2020, туйлын үе 1886–одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 16.6 (61.9) |
20.7 (69.3) |
25.7 (78.3) |
31.6 (88.9) |
35.9 (96.6) |
37.5 (99.5) |
39.4 (102.9) |
39.2 (102.6) |
37.3 (99.1) |
32.6 (90.7) |
23.8 (74.8) |
18.3 (64.9) |
39.4 (102.9) |
| Дундаж дээд °C (°F) | 1.1 (34.0) |
3.4 (38.1) |
9.2 (48.6) |
16.4 (61.5) |
22.3 (72.1) |
26.1 (79.0) |
28.4 (83.1) |
28.3 (82.9) |
22.3 (72.1) |
15.5 (59.9) |
8.1 (46.6) |
2.7 (36.9) |
15.3 (59.5) |
| Өдрийн дундаж °C (°F) | −1.8 (28.8) |
−0.2 (31.6) |
4.5 (40.1) |
11.0 (51.8) |
16.8 (62.2) |
20.7 (69.3) |
22.9 (73.2) |
22.6 (72.7) |
17.0 (62.6) |
10.8 (51.4) |
4.8 (40.6) |
−0.2 (31.6) |
10.7 (51.3) |
| Дундаж доод °C (°F) | −4.2 (24.4) |
−3.0 (26.6) |
0.7 (33.3) |
6.3 (43.3) |
11.8 (53.2) |
15.9 (60.6) |
17.9 (64.2) |
17.5 (63.5) |
12.5 (54.5) |
7.1 (44.8) |
2.1 (35.8) |
−2.5 (27.5) |
6.8 (44.2) |
| Мин. температур °C (°F) | −28.4 (−19.1) |
−28.9 (−20.0) |
−21.1 (−6.0) |
−6.6 (20.1) |
−1.1 (30.0) |
3.6 (38.5) |
7.8 (46.0) |
5.5 (41.9) |
−2.4 (27.7) |
−10.8 (12.6) |
−21.6 (−6.9) |
−22.4 (−8.3) |
−28.9 (−20.0) |
| Дундаж хур тунадас см (инч) | 36 (1.4) |
31 (1.2) |
35 (1.4) |
39 (1.5) |
54 (2.1) |
65 (2.6) |
67 (2.6) |
49 (1.9) |
48 (1.9) |
47 (1.9) |
43 (1.7) |
41 (1.6) |
555 (21.8) |
| Average extreme snow depth см (инч) | 7 (2.8) |
6 (2.4) |
3 (1.2) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1 (0.4) |
3 (1.2) |
7 (2.8) |
| Бороотой өдөр | 8 | 7 | 11 | 13 | 14 | 14 | 12 | 10 | 10 | 11 | 12 | 10 | 132 |
| Цастай дундаж өдөр | 13 | 13 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 11 | 51 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 82 | 78 | 71 | 63 | 60 | 63 | 62 | 60 | 66 | 73 | 81 | 83 | 70 |
| Сарын дундаж нартай цаг | 70 | 96 | 155 | 210 | 283 | 301 | 326 | 308 | 220 | 162 | 81 | 65 | 2,277 |
| Эх сурвалж 1: Pogoda.ru.net[8] | |||||||||||||
| Эх сурвалж 2: NOAA (нар, 1991–2020)[9] | |||||||||||||
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Brezianu, Andrei; Спану, Влад (2010). The A to Z of Moldova. Scarecrow Press. х. 81. ISBN 9781461672036. Архивласан огноо 2015-05-17. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ Кишинёв хотын захиргаа, "Planul Urbanistic General al Municipiului Chișinău", <https://web.archive.org/web/20160304091514/http://www.chisinau.md/download.php?file=cHVibGljL3B1YmxpY2F0aW9ucy8xMDA0NTAxX21kX3B1Z19jaGlzaW5hdS5wZGY%3D> (retrieved on 2026-06-14)
- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "census24". - ↑ Загвар:Cite
- ↑ "Regional Gross Domestic Product, thousand lei by Economic activities, Development regions and Years", statbank.statistica.md
- ↑ "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-06-14.
- ↑ Numărul populației stabile al Republicii Moldova la 1 ianuarie 2013, în profil teritorial
- ↑ "Климат Кишинёва (Кишинёвын цаг агаар)" (Орос хэлээр). Погода и климат. Эх хувилбараас архивласан: 2019-12-13. Татаж авсан: 2026-06-14.
- ↑ "Chisinau Climate Normals 1991–2020". World Meteorological Organization Climatological Standard Normals (1991–2020). National Oceanic and Atmospheric Administration. Эх хувилбараас архивласан: 2023-08-20. Татаж авсан: 2026-06-14.
