Клаус Майне

Клаус Майне

Софи хотод хийсэн тоглолтон дээр, 2013 он
Ерөнхий мэдээлэл
Жинхэнэ нэрМайнегийн Клаус
герм.: Klaus Meine
Төрсөн өдөр1948.05.25
Төрсөн газарХанновер, Доод Саксон, Герман
Яс үндэс Герман
Ажил үйлДуучин, дуу зохиогч
УрсгалХард рок, хеви метал
Танил үе1965 оноос хойш
ХамтрагчСкорпионс, Авантасиа

Майнегийн Клаус (* 1948.05.25-нд Ханновер хотод төрсөн) нь германы хүнд рок хамтлаг болох Скорпионс хамтлагийн дуучин бөгөөд ихэвчлэн дууны үг зохиодог байсан ба сүүлд 1980-аад оны сүүлээс дуу ч зохиох болсон байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Клаус дунд сургуулиа дүүргээд барилгын дотоод засал чимэглэлийн мэргэжлээр сурчээ. Мэргэжлийн сургалтаа дуусгаад тэрбээр хүргэгч жолоочоор хэсэгтээ ажилласан байна.

Клаус Майне эхлээд Ханноферын Mushrooms ба Copernicus зэрэг хамтлагуудад дуучнаар ажиллав. 1969 оноос эхлэн тэр Рудольф Шенкерийн хамтаар Скорпионс хамтлагийн толгойлогч гишүүнээр ажиллах болов. Клаус тус хамтлагийн хамгийн алдартай дуу болох Wind of Change дууны үг, аяыг зохиосон нь 1991 оны европын хит жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Энэхүү дуу нь тэр жилдээ дэлхийн хамгийн шилдэг сингл дуугаар шалгарчээ.

Скорпионс[засварлах | кодоор засварлах]

Клаус Майне нь дараах дуунуудын шүлгийг болон аяыг зохиожээ:

Ойролцоогоор 100 гаран дууны шүлэг зохиогчоор Клаус Майне бичигдсэн байдаг. (Writer/Co-Writer)

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Клаус Майне – Викимедиа зураг, бичлэг, дууны сан