Компьютерын ухаан

Utah teapot representing computer graphics Plot of a quicksort algorithm
large capital lambda Microsoft Tastenmaus mouse representing human-computer interaction
Компьютерын шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерын системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг.

Компьютерын шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерын системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Компьютерын шинжлэх ухаанчид мэдээллийг үүсгэдэг, дүрсэлдэг, хувиргадаг, мөн цогц системийг загварчлахад тохиромжтой хийсвэрлэлийг томъёолдог алгоритмын процессуудыг бодож олдог.

Компьютерын шинжлэх ухаан олон дэд салбартай. Жишээлбэл компьютер график тодорхой үр дүнгийн тооцооллыг голчлон судалдаг байхад тооцооллын цогц байдлын онол тооцооллын асуудлуудын шинж чанарыг судална. Бусад нь ч гэсэн тооцооллыг хэрэгжүүлэх тал дээр төвлөрдөг. Жишээлэхэд програмчлалын хэлний онол тооцооллыг дүрслэх аргуудыг судалдаг байхад компьютерын програмчлал тодорхой нэг тооцооллын асуудлыг шийдэхийн тулд тодорхой нэг програмчлалын хэлийг ашигладаг, харин хүн-компьютерын харилцан үйлдэл компьютер болон тооцооллыг хүмүүст хэрэгтэй зүйл болгох тал дээр төвлөрдөг.

Зарим хүмүүс компьютерын шинжлэх ухааныг компьютерын тухай шинжлэх ухаан (Мэдээллийн технологи зэрэг) гэж андуурах юмуу эсвэл өөрсдийн тоглоом тоглох, веб хуудас харах, баримт бичиг боловсруулах гэх мэт ажлуудтай холбоотой гэж боддог. Гэвч компьютерын шинжлэх ухааны зорилго нь тоглоом, веб браузер зэрэг програм хангамжуудын шинж чанарыг ойлгож, тэр ойлголтынхоо тусламжтайгаар шинэ програм үүсгэх, эсвэл байгаа нэгнийг сайжруулахад оршдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Компьютерын шинжлэх ухааны үндэс суурь дижитал буюу цифрэн компьютер бүтээгдэхээс өмнө тавигдсан байдаг.

Stub icon

Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ компьютерийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.