Jump to content

Костанай муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Костанай муж (казах. Қостанай облысы, Qostanai oblysy, орос. Костанайская область) — Бүгд Найрамдах Казахстан улсын умард хэсэгт Орос улстай хил залгаа 196 001 км² газар нутагтай муж. Засаг захиргааны төв нь - Костанай хот.

Тус муж нь Казахстан улсын Актюбинск, Улытау, Караганда, Акмола болон Умард Казахстан гэсэн 5 мужууд бөгөөд Оросын Оренбург, Челябинскболон Курган гэх 3 мужуудтай мөн хил заган оршдог байна.

1989 оны байдлаар мужийн хүн 1 220 750 байсан бол буурч 2022 онд 857 905 хүн амтай болжээ.

Мужийн нутагт зуу гаруй үндэстэн, ястан амьдардаг байна. 2020 оны эхээр тус бүсийн хүн ам 868,549 хүн байсан. Үүний 41.18% нь казахууд, 40.71% нь оросууд, 8.08% нь украинчууд, 3.10% нь германчууд, 1.82% нь татарууд, 1.45% нь белорусчууд, 3,26% нь бусад үндэстэн байжээ.

Муж 16 дүүрэгтэй мужийн хэмжээний 4 хоттой байна.

  1. Алтынсарин дүүрэг — төв нь Убаган тосгон
  2. Амангельди дүүрэг — төв нь Амангельды тосгон
  3. Аулиеколь (өмнө 7 нуурын дүүрэг гэгддэг байсан) дүүрэг — төв нь Аулиеколь тосгон
  4. Денисов дүүрэг — төв нь Денисовка тосгон
  5. Жангельдин дүүрэг — төв нь Тургай тосгон
  6. Житикара дүүрэг — төв нь Житикара хот
  7. Камысты дүүрэг— төв нь Камысты тосгон
  8. Карабалык дүүрэг — төв нь Карабалык тосгон
  9. Карасу (Хар ус) дүүрэг — Карасу тосгон
  10. Костанай дүүрэг — Тобыл хот
  11. Мендыкара дүүрэг — Боровской тосгон
  12. Науризым дүүрэг — Караменды тосгон
  13. Сарыколь дүүрэг — Сарыколь тосгон
  14. Беимбет Майлины дүүрэг — Айет тосгон
  15. Узунколь дүүрэг — Узунколь тосгон
  16. Фёдоров дүүрэг — Фёдоровка тосгон
  17. Аркалык хот
  18. Костанай хот
  19. Лисаковск хот
  20. Рудный хот

Мужийн үе үеийн удирдлага-Акимууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Укин, Кенжебек Укинович (1992—1993).
  2. Турсумбаев, Балташ Молдабаевич (1993—1995).
  3. Кадамбаев, Токтарбай Кадамбаевич (1995—1998).
  4. Шукеев, Умирзак Естаевич (1998 — 2004).
  5. Кулагин, Сергей Витальевич (2004 — 2012).
  6. Садуакасов, Нуралы Мустафинович (2012 —2015).
  7. Мухамбетов, Архимед Бегежанович (2015 —2022).
  8. Аксакалов, Кумар Иргибаевич (2022 оны 12-р сараас)