Умард Казахстан муж
Умард Казахстан муж (казах. Солтүстік Қазақстан облысы, Soltüstık Qazaqstan oblysy, орос. Северо-Казахстанская область) — Бүгд Найрамдах Казахстан улсын умард хэсэгт орших муж. Засаг захиргааны төв нь - Петропавловск хот.
Умард Казахстан муж нь умард талаараа ОХУ-ын Курган, Тюмень болон Омск мужтай, зүүн өмнөд талаараа Казахстаны Павлодар мужтай, өмнөд талаараа - Акмола мужтай, баруун талаараа - Костанай мужтай хиллэдэг байна. Тус мужийн нутаг дэвсгэр нь 97,993 км² бөгөөд Казахстан улсын нутаг дэвсгэрийн 3.6% -ийг эзэлдэг юм.
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Тус муж нь 13 дүүрэг, 1 Петропавловск гэх хоттой.
- Айыртау — төв -Саумалколь
- Акжар — төв нь Талшик тосгон
- Аккайын — Смирново тосгон
- Есиль —Явленка тосгон
- Жамбыл — төв нь Пресновка тосгон
- Магжан Жумабаев — Булаево хот
- Кызылжар — Бишкуль тосгон
- Мамлют — Мамлютка хот
- Габит Мусреповын нэрэмжит дүүрэг- Новоишим тосгон
- Тайыншин — Тайынша хот
- Тимирязев — Тимирязево тосгон
- Уалихан — Кишкенеколь тосгон
- Шал Акын — Сергеевка хот
- Петропавловск хот
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Умард Казахстан мужид хүн амын тоо тогтмол буурсан. 1989 онд мужийн хүн ам 921 416 байсан бол бараг 40% -иар буурч 2022 оны байдлаар 539 111 болоод байна. Хүн амын тоо буурсан нь -Оростой хил залгаа муж учраас орос уугуул иргэд 1990-ээд онд олноороо нутаг буцсантай холбоотой юм.
Мужийн удирлага буюу Акимууд:
[засварлах | кодоор засварлах]- Гартман, Владимир Карлович (1992—1997)
- Ахметов, Даниал Кенжетаевич (1997—1999)
- Нагманов, Кажмурат Ибраевич (1999 —2002)
- Смирнов, Анатолий Владимирович (2002—2003)
- Мансуров, Таир Аймухаметович (2003—2007)
- Билялов, Серик Султангазинович (2007—2013)
- Ескендиров, Самат Сапарбекович (2013—2014)
- Султанов, Ерик Хамзинович (2014 —2017)
- Аксакалов, Кумар Иргибаевич (2017—2022)
- Сапаров, Айдарбек Сейпеллович (2022—2023)
- Нурмухамбетов, Гауез Торсанович (2023 оны 9-р сараас)