Jump to content

Кристоф Билер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кристоф Билер
Цанын хоёр төрөлт
Төлөөлдөг улс:  Австри
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКристоф Билер
Төрсөн огноо (1977-10-28) 10 сарын 28, 1977 (48 настай)
Төрсөн газарХалл-ин-Тироль
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрСолт-Лэйк Сити 20024 x 5 км баг
Алтан медаль – нэгдүгээр байрТурин 20064 x 5 км баг
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрВал-ди-Фьемме 20034 x 5 км баг
Хүрэл медаль – гуравдугаар байрОберстдорф 20054 x 5 км баг

Кристоф Билер (Герман: Christoph Bieler, 1977 оны 10 сарын 28-нд Халл-ин-Тирольд төрсөн) нь Австрийн цанын хоёр төрөлтийн тамирчин юм. Тэрээр 1996 оноос тус спортоор өрсөлдөж эхэлжээ. Дөрвөн өвлийн олимпод оролцохдоо 4 x 5 км-ийн багийн төрлөөс 2006 онд алт, 2002 онд хүрэл медаль хүртэж байв. Ванкуверт болсон 2010 оны өвлийн олимпын 10 км, ларж хиллийн төрөлд 10-р байранд орсон нь олимпын дэвжээнд хувийн төрлөөр түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.

Билер мөн цанын хоёр төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 x 5 км-ийн багийн төрөлд 2003 онд алт, 2005 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд хувийн төрлөөр 2 удаа 6-р байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт нь юм (10 км бөөн гараатай: 2009, 15 км хувийн: 2003).

Билер 2006 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд 4 удаа түрүүлээд буй.