Jump to content

Курдүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Курдүүд
کورد, Kurd
Нийт хүн ам
30–35 сая[1]
(Вашингтоны Курдын хүрээлэн, 2024 оны тооцоо)
30–40 сая[2]
(The World Factbook, 2015 оны тооцоо)
36.4–45.6 сая[3]
(Парисын Курдын хүрээлэн, 2017 оны тооцоо)
Томоохон хүн амтай бүс нутаг
 Турктооц. 14.3–20 сая[2][3]
 Ирантооц. 8.2–12 сая[2][3]
 Ирактооц. 5.6–8.5 сая[2][3]
 Сиритооц. 1.5–3.6 сая[2][3][4]
 Герман1.2–1.5 сая[5][6]
 Азербайжан150,000–180,000[7][8]
 Франц150,000[9]
 Швед100,000+[10][11][12][13]
 Нидерланд100,000[14]
 Орос63,818[15]
 Бельги50,000[16]
 Нэгдсэн Хаант Улс49,841[17][18][19]
 Казахстан47,938[20]
 Армени37,470[21]
  Швейцар35,000[22]
 Дани30,000[23]
 Йордан30,000[24]
 Австри23,000[25]
 Грек22,000[26]
 АНУ20,591–40,000[27]
 Канад16,315[28]
 Финланд15,850[29]
 Гүрж13,861[30]
 Киргиз13,200[31]
 Австрали10,171[32]
Хэлнүүд
  • Олонх:[33]
  • Курд хэл
  • Цөөнх:[34]
Шашин
Холбоотой угсаатны бүлэг
Бусад Иран угсаатан

Күрдүүд (курд. کورد, Kurd) Күрд үндэстэн, оросоор олон тоонд Ку́рды, англиар олон тоонд Kurds) — Өрнө Азийн Түрк, Сири, Ирак, Иран гэсэн дөрвөн орноо төвлөн нутагладаг Иран хэл-угсааны ард түмэн, өөрийн гэсэн улстай болохын төлөө идэвхтэй тэмцэж буй 30-38 сая хүнтэй үндэстэн. Дөрвөн улсын өнцөг буланд тэнцүүхэн хуваагдсан Курдуудын нутгийг Курдистан, монголчловол Курд орон гэнэ. Курдүүд гагц Ирак өөртөө засах давуу эрх эдэлж байгаа. Курд хэл нь хоёр гурван үндсэн бүлэг аялгуутай. Өдгөө ихэнх Курдүүд оршин байгаа улсынхаа зонхилох хэлийг давхар сурч хос хэлтэй болцгоосон байдаг. Мөн олон тооны күрдүүд Герман, Азербайжан, Афганистан, АНУ болон бусад орнуудад цагаачлан амьдарч байна.

МЭӨ 2-р мянганы үеэс Иран хэлээр ярьдаг овог аймгууд Загрос уул руу нүүж, нутгийн хүн амтай холилдсоны үр дүнд бий болж Энэтхэг-Европ хэл давамгайлж байсан ч соёлын нөлөө харилцан адилгүй байв. Курдууд ард түмний хувьд ойролцоогоор МЭӨ 5-р зуун - МЭ 5-р зууны үед үүсэн бүрэлдсэн гэж үздэг.

Курдуудын тухай амьд үлдсэн анхны эх сурвалжийн нэг бол МЭӨ 520 онд Эртний Грекийн түүхч Милетийн Гекатей-гийн бүтээлүүдэд "Корди" /«Cordī»/ хэмээх овог аймгууд тэмдэглэгдсэн байдаг.

4-р зуунд Византийн эзэнт гүрний үед Курд овог аймгууд Армянчуудын өмнөд хөрш байсан бөгөөд Милидагаас эзэнт гүрний зүүн хил хүртэлх газар нутагт аж төрж байжээ.

Курдууд 637 онд Арабууд Месопотамийг байлдан дагуулж байх үеэр Арабын цэргүүдтэй анх учирсан байна. Арабууд Сасанидын эзэнт гүрнийг байлдан дагуулж, курд болон бусад ард түмэн суурьшсан Византийн ихэнх хэсгийг эзлэн авсан юм. Курд овог аймгууд нь Сасанидийн эзэнт гүрний чухал хэсэг байсан бөгөөд 639-644 оны хооронд эзэнт гүрэн нуран унах нь тодорхой болоход Курдын удирдагчид ар араасаа Арабын арми болон шинэ исламын шашинд дагаар орсон байна.

7-р зууны дунд үе хүртэл курдуудын дийлэнх нь "зороастризм" шашинтнууд болон Христэд итгэгчид байв. Арабууд олон курдуудыг хүчээр Исламын шашинд оруулсан байна. Христэд итгэгчид исламыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэд Сирийн хаант улс эсвэл Арменийн хаант улс руу зугтаж, нутгийн иргэдэд ууссан юм. Курдууд Исламыг хүлээн зөвшөөрсөн анхны араб бус ард түмэн болсон түүхтэй.

Эртний болон дундад зууны эхэн үед "курд" гэдэг үг хоёр утга агуулдаг байсан гэдэг таамаг байдаг: угсаатны нэрээс гадна энэ нь заримдаа мал аж ахуй эрхэлдэг "малчин" гэсэн утгатай. Курдуудын олон зуун жилийн бэлчээрийн аж ахуйн уламжлал нь иранчууд "курд" угсаатны нэрэнд нийгмийн утга учрыг өгөх болсон шалтгаан байж магадгүй юм. Ираны нөлөөгөөр "курд" гэдэг үгийн энэ утгыг хожим Арабын зохиолчид хүлээн авч, бүтээлдээ "малчин" гэх утгаар оруулсан байна.

847 онд Курдын эрдэмтэн, ургамал судлаач, түүхч Абу Ханифа ад-Динавари (828-896) Курдуудын тухай "Курдуудын гарал үүсэл" ("Ансаб аль-Акрад") гэсэн түүхийгн ном бүтээжээ. Арабын түүхээс үзвэл Ван нуурын эргэн тойронд курд овог аймгууд, тосгон олон байжээ.

10-р зууны Арабын эх сурвалжийн мэдээлснээр Курдууд Фарс, Керманшах, Систан, Хорасан, Исфахан, Хамадан, одоогийн Сулаймания, Атропатена, Дээд Месопотами, Сирийн нутаг дэвсгэрт нутаглаж байжээ. Түүгээр ч барахгүй зөвхөн Фарс хотод л гэхэд Ибн Хавкал, аль-Истахри нарын үзэж байгаагаар 500 мянга гаруй курд гэр бүл байсан бөгөөд тус бүр нь арав хүртэлх эрэгтэй хүнтэй байжээ.


  1. "Kurdish Population". Вашингтоны Курдын хүрээлэн. Эх хувилбараас архивласан: 2025-01-09. Татаж авсан: 2025-05-24. 30-35 сая курдууд байдаг бөгөөд тэдний тал орчим нь Туркт амьдардаг.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 The World Factbook (Online хэвлэл). Лэнгли, Виржини: АНУ-ын Тагнуулын төв газар. 2015. ISSN 1553-8133. Эх хувилбараас архивласан: 2019-01-06. Татаж авсан: 2025-05-24.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 Курдуудын хүн ам, Парисын Курдын хүрээлэн, 2017 оны тооцоо. Курдын хүн ам Туркэд 15-20 сая, Иранд 10-12 сая, Иракт 8-8,5 сая, Сирид 3-3,6 сая, Европын диаспорад 1,2-1,5 сая, хуучин ЗСБНХУ-д 400 мянга-500 мянга буюу дэлхийн хэмжээнд 36,4 саяас 45.6 сая хүрдэг.
  4. "Сирийн хүн ам зүй". Heritage for Peace. Эх хувилбараас архивласан: 2024-12-05. Татаж авсан: 2025-05-24. 1.5 сая орчим курдууд Сирийн хамгийн том үндэстний цөөнхийг бүрдүүлдэг. Тэдний гуравны нэг орчим нь Алеппо хотоос хойд зүгт Таврын нурууны бэлд, мөн ижил тоо нь Туркийн хилийн дагуу Жазирад амьдардаг. Мөн 10 хувийг Алеппо хотоос зүүн хойд зүгт орших Жарабулус орчмоос, 10-15 хувийг Дамаск хотын захад орших Хай аль-Акрад (Курдуудын хороолол) орчимд олж болно.
  5. ""Wir Kurden ärgern uns über die Bundesregierung" – Politik". Süddeutsche.de. 2018-03-31. Татаж авсан: 2025-05-24.
  6. "Geschenk an Erdogan? Kurdisches Kulturfestival verboten". heise.de. 2018-09-05. Татаж авсан: 2025-05-24.
  7. Курдуудын соёлын байдал, Лорд Рассел-Жонстоны илтгэл, Европын Зөвлөл, 2006 оны 7 сар.
  8. Исмет Шериф Ванли, "Зөвлөлт Холбоот Улс дахь курдууд",: Филип Г. Крейенбрук ба С. Сперл (ред.), The Kurds: A Contemporary Overview (Лондон: Роутледж, 1992). хуудас 164: 1990 оны тооцоонд үндэслэсэн хүснэгт: Азербайжан (180,000), Армени (50,000), Гүрж (40,000), Казахстан (30,000), Киргиз (20,000), Узбекистан (10,000), Тажикистан (3,000), Туркменистан (50,000), Сибирь (35,000), Краснодар (20,000), Бусад (12,000), Нийт 450,000
  9. "3 Парист улс төрийн идэвхтэн курд эмэгтэйчүүдийг буудан хөнөөв". CNN. 2013-01-11. Татаж авсан: 2025-05-24.
  10. "Шведийн НАТО-гийн гишүүнчлэл: Турк ба Курдуудын хооронд" (Англи хэлээр). The Washington Institute. Татаж авсан: 2025-05-24.
  11. "Will exiled Kurds pay price of Sweden's NATO entry?". The Christian Science Monitor. ISSN 0882-7729. Татаж авсан: 2025-05-24.
  12. "NATO bid reignites Sweden's dispute with Turkey over Kurds". POLITICO (Англи хэлээр). 2022-05-24. Татаж авсан: 2025-05-24.
  13. TT (2017-09-23). "Svenskkurder: Självständighet kan inte vänta". Svenska Dagbladet (Швед хэлээр). ISSN 1101-2412. Татаж авсан: 2025-05-24.
  14. "Diaspora Kurde". Institutkurde.org (Франц хэлээр). Татаж авсан: 2025-05-24.
  15. "Всероссийская перепись населения 2010 г. Национальный состав населения Российской Федерации". Demoscope.ru. Эх хувилбараас архивласан: 2012-05-21. Татаж авсан: 2025-05-24.
  16. "The Kurdish Diaspora". Institut Kurde de Paris. Татаж авсан: 2025-05-24.
  17. "QS211EW – Ethnic group (detailed)". nomis. Үндэсний статистикийн газар. Татаж авсан: 2025-05-24.
  18. "Ethnic Group – Full Detail_QS201NI" (PDF). Татаж авсан: 2025-05-24.
  19. "Scotland's Census 2011 – National Records of Scotland – Ethnic group (detailed)" (PDF). Шотландын тооллого. Эх хувилбараас (PDF) архивласан: 2014-05-21. Татаж авсан: 2025-05-24.
  20. "Казахстаны угсаатны бүрэлдэхүүн 2021 он". Татаж авсан: 2025-05-24.
  21. "2011 оны Арменийн үндэсний тооллогын мэдээлэл" (PDF). Арменийн статистик (Армен хэлээр). Татаж авсан: 2025-05-24.
  22. "Switzerland". Ethnologue. Татаж авсан: 2025-05-24.
  23. "Fakta: Kurdere i Danmark". Jyllandsposten (Дани хэлээр). 2006-05-08. Татаж авсан: 2025-05-24.
  24. Аль-Хатиб, Махмуд А.; Аль-Али, Мухаммед Н. "Language and Cultural Shift Among the Kurds of Jordan" (PDF). х. 12. Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-10-01. Татаж авсан: 2025-05-24.
  25. "Austria". Ethnologue. Татаж авсан: 2025-05-24.
  26. "Greece". Ethnologue. Татаж авсан: 2025-05-24.
  27. "2011–2015 American Community Survey Selected Population Tables". Тооллогын товчоо. Эх хувилбараас архивласан: 2020-02-12. Татаж авсан: 2025-05-24.
  28. "Ethnic Origin (279), Single and Multiple Ethnic Origin Responses (3), Generation Status (4), Age (12) and Sex (3) for the Population in Private Households of Canada, Provinces and Territories, Census Metropolitan Areas and Census Agglomerations, 2016 Census". 2017-10-25. Татаж авсан: 2025-05-24.
  29. "Language according to age and sex by region 1990 – 2021". Финлянд улсын статистик. Татаж авсан: 2025-05-24.
  30. "Population/Census" (PDF). geostat.ge.
  31. "Number of resident population by selected nationality" (PDF). НҮБ. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-07-10. Татаж авсан: 2025-05-24.
  32. "Australia – Ancestry". 2022. Эх хувилбараас архивласан: 2022-01-14. Татаж авсан: 2025-05-24.
  33. "Atlas of the Languages of Iran A working classification". Languages of Iran. Татаж авсан: 2025-05-24.
  34. Мишель Лизенберг (1993). "Gorani Influence on Central Kurdish: Substratum or Prestige Borrowing?" (PDF). ILLC – Department of Philosophy, University of Amsterdam: 1. Эх хувилбараас (PDF) архивласан: 2019-07-12. Татаж авсан: 2025-05-24.
  35. "Kurds in Turkey". Эх хувилбараас архивласан: 2023-02-15. Татаж авсан: 2025-05-24.
  36. "Learn About Kurdish Religion".
  37. "Kurds of Iran: The missing piece in the Middle East Puzzle".