Jump to content

Турк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Түрк улс-с чиглүүлэгдэв)
Бүгд Найрамдах Турк Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠲᠦᠷᠻ
ᠤᠯᠤᠰ
Türkiye Cumhuriyeti (Турк)
Төрийн дуулал: 
İstiklal Marşı (Турк)
"Тусгаар тогтнолын марш"
Location of Турк
НийслэлАнкара
39°N 35°E / 39°N 35°E / 39; 35Солбицол: 39°N 35°E / 39°N 35°E / 39; 35
Томоохон хотИстанбул
41°1′N 28°57′E / 41.017°N 28.950°E / 41.017; 28.950
Албан ёсны хэлТурк хэл[1][2]
Ярианы хэл
  • Голдуу турк хэл[3]
Угсаатны бүлгүүд
(2016)[4]
Ард түмний нэршилТуркууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
Режеп Тайип Эрдоган
Жевдет Йылмаз
Нуман Куртулмуш
Кадир Өзкая
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Их Чуулган
Түүх
1299 оны ойролцоо
5 сарын 19, 1919
4 сарын 23, 1920
11 сарын 1, 1922
7 сарын 24, 1923
10 сарын 29, 1923
11 сарын 9, 1982[5]
Газар нутаг
 Нийт
783,356 км2 (302,455 миль2) (36)
 Усны эзлэх талбай (%)
2.03[6]
 Нягтаршил
111[7]/км2 (83)
ДНБ (ХАЧП)2024 тооцоо
 Нийт
$3.832 их наяд[8] (11)
 Нэг хүнд ноогдох
$43,921[8] (46th)
ДНБ (нэрлэсэн)2024 тооцоо
 Нийт
$1.114 их наяд[8] (18)
 Нэг хүнд ноогдох
$12,765[8] (71)
ОТББИ (2019)Steady 41.9[9]
дундаж
ХХИ (2021) 0.838[10]
маш өндөр · 48
Мөнгөний нэгжТурк лир () (TRY)
Цагийн бүсUTC+3 (TRT)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун гарын
Утасны томьёо+90
Домэйн нэр.tr

Турк (Турк: Türkiye [ˈtyɾcije]), албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс (Турк: Türkiye Cumhuriyeti [ˈtyɾcije dʒumˈhuːɾijeti]), нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газар дундын тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хүрээлүүлдэг байна. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том хот нь Стамбул. Нийтээрээ шахуу Ислам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл нь Турк, бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдаг Курд, Заза нар байдаг.

Огуз түрэгүүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дараа Анатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж, Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээр Балканы хойг, Баруун Ази, Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээр Ойрх Дорнодыг) захирч байсан. Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үед Мустафа Кемал Ататурк чөлөөлөх дайныг удирдан ялснаар 1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.

Олон улсын Хөл бөмбөгийн холбоо, Олимпын хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаар Европын Холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.

Нэр

Туркууд голлон амьдардаг учир энэ улс орныг Турк гэнэ. Турк хэлээр [түүрькие] гэж хэлээд Türkiye гэж бичдэг. Үүнээс монголоор [Тү́рк] / [Түүрк] гэж дуудна. Мөн Монголчууд Турк гэж бичээд [Туурк] гэж дуудаж хэвшсэн. Харин монгол бичгээр яаж ч хэлсэн "түрк" гэж бичдэг. Энэ хос нэр нь Түрэгийн Билгэ хааны хөшөөнөө түрүк (монгол бичгээр түрүг, халимаг кириллээр түрг) гэж бичсэн «Түрэг» гэдэг үгний балархай эгшиг гээгдэж богиноссон хэлбэр бололтой. Удаах үе -ие нь Араб хэл бичгийн -ияя, Грек, Латин, Англи -иа, Орос -ия гэдэгтэй дүйх монголоор «-ын газар», «орон», «улс» гэсэн утгат дагавар юм. Сонирхвол энэ улсыг англиар Turkey [төөрки], оросоор Ту́рция, казахаар Түркия, хятадаар 土耳其 [түөрци] гэдэг.

Засгийн газар, улс төр

Ерөнхийлөгчийн цогцолбор
Ерөнхийлөгчийн цогцолбор, Туркийн Ерөнхийлөгчийн оршин суугаа газар болон ажлын байр
Кассацийн шүүх
Кассацийн шүүх Туркийн эрүүгийн болон иргэний шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэдэг дээд шүүх.

Турк олон намын тогтолцоотой ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс юм.[11] Эрдоган шүүхийг булаасан, сөрөг хүчний улс төрчид болон тэрс үзэлтнүүдийг шоронд хорьсон, эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарангуйлсан зэргээс шалтгаалан Турк улсыг ардчилсан гэхээс илүүтэйгээр өрсөлдөөнтэй эсвэл бүрэн авторитар систем гэж үздэг.[12][13] Одоогийн үндсэн хуулийг 1982 оны бүх нийтийн санал асуулгаар баталсан бөгөөд энэ хуулиар засгийн газрын бүтцийг тодорхойлж, төрийн үйл ажиллагааны үзэл санаа, стандартыг тогтоож, иргэдийнхээ өмнө төрийн хүлээх хариуцлагыг тодорхойлсон. Мөн энэ үндсэн хуульд ард түмний эрх, үүрэг, түүнчлэн Туркийн ард түмэнд хамаарах бүрэн эрхийг шилжүүлэх, хэрэгжүүлэх зарчмуудыг тодорхой заасан байдаг.[14]

Туркийн нэгдмэл тогтолцоонд иргэд үндэсний, мужийн болон орон нутгийн гэсэн гурван түвшний засаглалд захирагддаг. Орон нутгийн засаг захиргааны үүргийг хотын захиргаа болон тойргуудийн хооронд хуваарилдаг бөгөөд гүйцэтгэх болон хууль тогтоох албан тушаалтнуудыг тойргийн иргэдийн олонхын саналаар сонгодог. Турк захиргааны 81 мужид хуваагддаг. Муж бүр тойрогт хуваагддаг бөгөөд нийт 973 тойрогтой.

Үндэсний засгийн газар

Туркийн үндсэн хуулиар тодорхойлсон эрх мэдлийг хуваарилах тогтолцоогоор зохицуулагддаг засгийн газар гурван салбараас бүрддэг:

  • Хууль тогтоох: нэг танхимт Парламент хууль батлах, төсвийн төслийг хэлэлцэж, батлах, дайн зарлах, гэрээ хэлэлцээрийг батлах, өршөөл үзүүлэх, засгийн газрын одоогийн гишүүдийг огцруулах эрх мэдэлтэй.[15] Парламент санал өгөх эрхтэй 600 гишүүнтэй бөгөөд тус бүр тойргоо таван жилийн хугацаатай төлөөлдөг. Парламентын суудлыг хүн амын тооллогын дагуу тодорхойлсон мужийн хүн амын тоогоор хуваарилдаг.
  • Гүйцэтгэх: Ерөнхийлөгч нь цэргийн ерөнхий командлагч бөгөөд хуулийн төслийг хууль болохоос өмнө хориг тавих эрхтэй (парламентын хяналтад хамаарна), үндсэн эрх, хувь хүний ​​эрх болон улс төрийн тодорхой эрхээс бусад тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн асуудлаар ерөнхийлөгчийн зарлиг гаргаж болно (парламентын хууль ерөнхийлөгчийн зарлигаас давамгайлдаг), мөн үндэсний хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудыг томилдог.[16] Ерөнхийлөгчийг шууд санал хураалтаар сонгодог бөгөөд таван жилийн хугацаатай ажилладаг. Ерөнхийлөгчийн хоёрдугаар бүрэн эрхийн хугацаанд парламент ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө дахин сунгахгүй бол ерөнхийлөгч хоёр бүрэн эрхийн дараа дахин сонгуульд нэр дэвших боломжгүй. Парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэг өдөр явуулдаг.
  • Шүүх: Үндсэн хуулийн шүүх (үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргах, хүний ​​эрхийн талаарх хувь хүний ​​өргөдлийг хянан үзэх), Кассацийн шүүх (ердийн шүүхийн байгууллагад эцсийн шийдвэр гаргагч), Төрийн зөвлөл (захиргааны шүүхийн байгууллагад эцсийн шийдвэр гаргагч) болон Харьяаллын маргааны шүүх (үндсэн хуулийн харьяаллын асуудлаар шүүхийн хоорондох маргааныг шийдвэрлэх) Үндсэн хуульд дээд шүүх гэж тодорхойлсон дөрвөн байгууллага. Үндсэн хуулийн шүүх арван таван шүүгчээс бүрдэх бөгөөд Ерөнхийлөгч болон парламентаас томилогддог.[5] Гишүүнийг арван хоёр жилийн хугацаагаар сонгодог бөгөөд дахин сонгогдох боломжгүй. Үндсэн хуулийн шүүхийн гишүүд жаран таван нас хүрсэн үедээ тэтгэвэрт гарах үүрэгтэй.[17]

Гүйцэтгэх засаглал хууль тогтоох байгууллагын нэг хэсэг байдаг парламентын системээс ялгаатай тул гурван салаатай системийг ерөнхийлөгчийн систем гэж нэрлэдэг.

Засаг захиргааны хуваарь

Турк нэгдмэл улс юм. Туркийн засаг захиргааны системд төв болон орон нутгийн засаг захиргаа багтдаг. Төв засаг захиргаа Анкара дахь төв засгийн газар, 81 муж болон тэдгээрийн дэд нэгж зэрэг орон нутгийн яамдуудаас бүрдэнэ. Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд их хотын захиргаа, хотын захиргаа, хороолол эсвэл тосгон, мужийн тусгай захиргаанаас бүрдэнэ. Эдийн засаг, газар зүйн шалтгаанаар Туркийг мөн долоон бүс нутаг, 21 дэд бүсэд хуваадаг.

Гадаад харилцаа

Турк 1952 оноос хойш НАТО-гийн гишүүн, холбооны хоёр дахь том армитай бөгөөд Холбоотны Газрын командлалын төв байр байрладаг.

Турк улсыг шинээр гарч ирж буй,[18] өсөн дэвжиж буй,[19] дунд,[20] хагас бүс нутгийн[21] болон бүс нутгийн гүрэн гэж тодорхойлсон.[22][23] Туркийн гадаад бодлогын байнгын зорилго нь үндэсний ашиг сонирхлоо хангах явдал юм. Эдгээр ашиг сонирхол голчлон эдийн засгийг өсгөх, дотоодын террорист болон гадны аюул заналхийллээс аюулгүй байдлыг хангах явдал юм.[24] Бүгд Найрамдах Улс байгуулагдсаны дараа Ататурк, Инөнү нар Хүйтэн дайн эхлэх хүртэл "гэртээ энх тайван, дэлхийд энх тайван" гэсэн зарчмыг баримталж ирсэн.[25] Зөвлөлт Холбоот Улсын заналхийллийн дараа Турк АНУ-тай холбоотон болохыг эрмэлзэж, 1952 онд НАТО-д элссэн.[26][25]

Түрэг орнуудын байгууллагын гишүүн болон ажиглагч улсууд

Ерөнхийдөө Турк Төв Ази, Кавказ, Орос, Ойрх Дорнод, Ирантай сайн харилцаатай байхыг зорьж байна. Турк мөн барууны орнуудтай тогтоосон зохицуулалтаа хадгалахыг зорьж байна.[27] Турк улс зүүн бүстэй худалдаа хийж, Европын Холбоонд элссэнээр эдийн засгийн өсөлтөд эрмэлздэг.[27] Турк 1995 онд Европын Холбооны Гаалийн Холбоонд элссэн ч[28] Европын Холбоонд элсэх хэлэлцээ 2024 он гэхэд зогсонги байдалд орсон.[29]

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Турк Төв Азийн Түрэг орнуудтай ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн.[30] Соёлын хувьд ойрхон улс болох Азербайжантай илүү ойр харилцаатай болсон.[30] Турк Олон Улсын Түрэг соёлын байгууллага болон Түрэг орнуудын байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн улс.[31][32] Мөн Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн.[33]

Арабын хаврын дараа Турк Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб, Египет зэрэг орнуудтай асуудалтай тулгарсан.[34] Түүнээс хойш эдгээр улстай харилцаа сайжирсан.[34][35][36] Грек болон Кипр улстай далайн хил хязгаарын талаар маргаантай байгаа.[37] 2018 онд Туркийн арми болон Туркийн дэмжлэгтэй хүчин АНУ-ын дэмжлэгтэй YPG (Турк хориотой PKK-ийн салбар гэж үздэг)-ийг[38][39] Африны бүс нутгаас шахан гаргах зорилготой Сирид ажиллагаа эхлүүлсэн.[40][41] Турк мөн Иракийн Курдистанд агаарын цохилт өгсөн бөгөөд Ирак үүнийг түүний тусгаар тогтнолыг зөрчиж, энгийн иргэдийг хөнөөсөн хэмээн шүүмжилж байсан.[42] 2010 онд Газын зурваст хийсэн дайралтын дараа Израилтай дипломат харилцаа тасарч,[43] 2016 онд хэвийн болж,[44] Израил Газын зурваст халдсаны дараа дахин тасарсан.[45] 2024 онд Турк Израилтай худалдаа хийхээ зогсоосон.[45]

Газар нутаг

Турк орны байр зүйн газрын зураг

Турк орон 800 км өргөн, 1600 км урт бүхий бараг тэгш өнцөгт хэлбэрийн 783,562 км2 газрыг эзлэн оршдог.[46] Газар нутгийн хэмжээгээр 37-р том орон бөгөөд Европ Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал харгуй болжээ.[47] Туркийн нийт нутгийн 97% (үндсэндээ Анатолийн хойг) нь Ази, 3% (дорно Фрак) нь Европ тивд харъяалагддаг.[48] Энэ хоёр хэсгийг Босфорын хоолой, Гантиг тэнгис, Дарданеллын хоолой гурав цувран заагласан байна. Турк орныг өрнө өмнө зүгээс Газар дундын тэнгис, өрнөөс Эгейн тэнгис, умраас Хар тэнгис хүрээлж, дорно зүгийн урт зурвасаар бусад улстай хиллэдэг. Тухайлбал дорно талаараа Гүрж (252 км зурвасаар хиллэнэ), Армени (268 км), Азербайжан (9 км), Иран (499 км), Ирак (352 км), Сири (822) таван улстай, Европын өрнө талаараа Грек (240 км) Болгар (206 км) хоёртой хил залгадаг. Нутгийн ихэнх нь субтропикийн уур амьсгалтай. Хар тэнгисийн эрэг дагуу 3000 мм хүртэл тунадас унадаг. Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутаг хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог. Дорнод уулсаас Тигр, Евфрат, Аракс, Кызылырмак, Их Мендерес зэрэг томоохон гол мөрөн эх авч урсдаг. Гол мөрнийг газар тариаланд өргөн ашигладаг.[49] Мөн энд Арарат уул (5,137 м), Ван нуур (3,755 км2) байдаг.

Нийгэм

Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй. Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.

Соёл 

Тамир, спорт

Үндсэн өгүүлэл: Туркийн спорт
«Галатасарай» багийн шинэ талбай - Али Сами Ен тамирын цогцолбор

Хөлбөмбөг бол Турк улсад хамгийн их дэлгэрсэн спорт юм.[50] Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче», «Галатасарай», «Бешикташ», «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ. Туркийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг.[51] НБА-д тоглодог Хидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Туркчүүд хүч чадлын спортод сайн. Турк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг.[52] Чөлөөт, сонгомол барилдаанаар Яшир Догу мэтийн алдартадтай.[53] Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаас Наим Сулейманоглу, Халиль Мутлу хоёр домог болсон.

Зургийн цомог

Лавлах холбоос

  1. "Türkiye Cumhuriyeti Anayasası" (Турк хэлээр). Туркийн Үндэсний Их Хурал. Эх сурвалжаас архивласан огноо 2 July 2020. Татаж авсан: 1 July 2020. 3. Madde: Devletin Bütünlüğü, Resmi Dili, Bayrağı, Milli Marşı ve Başkenti: Türkiye Devleti, ülkesi ve milletiyle bölünmez bir bütündür. Dili Türkçedir. Bayrağı, şekli kanununda belirtilen, beyaz ay yıldızlı al bayraktır. Milli marşı "İstiklal Marşı" dır. Başkenti Ankara'dır.{{cite news}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)
  2. "Mevzuat: Anayasa" (Турк хэлээр). Ankara: Туркийн Үндсэн хуулийн шүүх. Эх сурвалжаас архивласан огноо 21 June 2020. Татаж авсан: 1 July 2020.{{cite news}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)
  3. "Turkey". The World Factbook. Тагнуулын төв газар. Эх хувилбараас архивласан: 28 Наймдугаар сар 2022. Татаж авсан: 13 October 2016.
  4. 1 2 "Туркийн үндсэн хууль". Анаяса Махкемеси. Архивласан огноо 10 January 2021. Татаж авсан: 12 April 2022. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "Constitution2019" defined multiple times with different content
  5. "Surface water and surface water change". Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ). Архивласан огноо 24 March 2021. Татаж авсан: 11 October 2020.
  6. "The Results of Address Based Population Registration System, 2021". Turkish Statistical Institute. 4 February 2022. Татаж авсан: 7 February 2022.
  7. 1 2 3 4 "World Economic Outlook Database, April 2024 Edition. (Türkiye)". www.imf.org. Олон Улсын Валютын Сан. 16 April 2024. Татаж авсан: 16 April 2024.
  8. "Gini index (World Bank estimate) – Turkey". World Bank. 2019. Татаж авсан: 15 November 2021.
  9. "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  10. "CIA World Factbook: Turkey". Cia.gov. Эх хувилбараас архивласан: 2021-01-10. Татаж авсан: 2026-05-06.
  11. Борсук, Имрен; Левин, Пол Т. (2021-04-03). "Social coexistence and violence during Turkey's authoritarian transition". Southeast European and Black Sea Studies. 21 (2). Informa UK Limited: 175–187. doi:10.1080/14683857.2021.1909292. ISSN 1468-3857. S2CID 233594832.
  12. Сарфати, Юсуф (2025). "Turkey's Slide to Full-scale Authoritarianism? Protests, Opposition, and Resistance". Political Insight. 16 (2): 13–15. doi:10.1177/20419058251351473.
  13. "Turkey: Government". globaledge.msu.edu (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2026-05-06.
  14. "Duties and Powers". global.tbmm.gov.tr. Туркийн Үндэсний Их Чуулган. Татаж авсан: 2026-05-06.
  15. "Duties and Powers". www.tccb.gov.tr. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн алба. Татаж авсан: 2026-05-06.
  16. "Law on Constitutional Court". www.anayasa.gov.tr. Татаж авсан: 2026-05-06.
  17. Acharya 2014, Emerging Powers
  18. Oğuzlu & Dal 2016
  19. Гиедрайтите, Иева (2023). "Beyond hierarchy: Regional orders in the twenty-first century". International Politics. doi:10.1057/s41311-023-00511-2. ISSN 1740-3898.
  20. Мескита, Рафаэль; Чиен, Жя Хүэй (2021). "Do regional powers prioritise their regions? Comparing Brazil, South Africa and Turkey". Third World Quarterly. 42 (7): 1544–1565. doi:10.1080/01436597.2021.1898280. ISSN 1360-2241.
  21. Bank & Karadag 2012, х. 3
  22. Kardaş 2016
  23. Martin 2012, х. 227
  24. 1 2 Martin 2012, х. 228
  25. Dodd 2012, х. 56
  26. 1 2 Martin 2012, х. 234–235
  27. Martin 2012, х. 229
  28. "Turkey's top diplomat attends first EU meeting in 5 years in bid to boost ties". Ройтерс. 29 August 2024.
  29. 1 2 Martin 2012, х. 230
  30. "About TURKSOY". Олон Улсын Түрэг соёлын байгууллага. Татаж авсан: 2026-05-06.
  31. "Organization of Turkic States". Түрэг орнуудын байгууллага. Эх хувилбараас архивласан: 2024-07-08. Татаж авсан: 2026-05-06.
  32. "National Foreign Policy in the "Century Of Türkiye": A Synopsis". Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам. Татаж авсан: 2026-05-06.
  33. 1 2 "In Middle East, once improbable ententes set new tone". Ройтерс. 2023-05-19. Татаж авсан: 2026-05-06.
  34. "Turkey heads to Arab League ministerial for first time in 13 years, source says". Ройтерс. 2024-09-09. Татаж авсан: 2026-05-06.
  35. "Egypt's Sisi makes first presidential visit to Turkey in 12 years". Ройтерс. 2024-09-04. Татаж авсан: 2026-05-06.
  36. Martin 2012, х. 235
  37. Аарон Стейн; Мишель Фоли (2016-01-26). "The YPG-PKK connection". Атлантын зөвлөл. Архивласан огноо 2022-12-31. Татаж авсан: 2026-05-06.
  38. "PKK". mfa.gov.tr. Бүгд Найрамдах Турк Улс, Гадаад хэргийн яам. Архивласан огноо 2023-03-25. Татаж авсан: 2026-05-06.
  39. "Turkey takes full control of Syria's Afrin: military source". reuters.com. Ройтерс. 2018-03-24. Архивласан огноо 2023-01-07. Татаж авсан: 2026-05-06.
  40. "The YPG menace: Understanding PKK's Syria offshoot". trtworld.com. TRT World. 2022-03-25. Архивласан огноо 2023-01-07. Татаж авсан: 2026-05-06.
  41. Дана Тайб Менми (2020-06-23). "Fear and anger greets Turkish air strikes in northern Iraq". Middle East Eye (Англи хэлээр). Архивласан огноо 2024-03-18. Татаж авсан: 2026-05-06. 'Туркийн Иракийн нутаг дэвсгэрт хийсэн довтолгоо, агаарын цохилт нь 2003 оноос хойш Иракийн Гадаад хэргийн яамны хувьд байнгын асуудал байсаар ирсэн бөгөөд ямар ч шийдэл хараахан харагдахгүй байна' гэж Багдад хотод төвтэй улс төрийн шинжээч Сажад Жияд MEE-д хэлжээ.
  42. Martin 2012, х. 234
  43. "Israel and Turkey end rift over Gaza flotilla killings". BBC News. BBC. 2016-06-27. Архивласан огноо 2022-05-05. Татаж авсан: 2026-05-06.
  44. 1 2 "Israeli-Turkish trade on life support as relations hit bottom". Ройтерс. 28 May 2024. Татаж авсан: 2026-05-06.
  45. "UN Demographic Yearbook, accessed April 16, 2007". (PDF)
  46. Immerfall, Stefan. Handbook of European Societies: Social Transformations in the 21st Century. Springer. х. 417–. ISBN 978-0-387-88198-0.
  47. "Turkey". Turkish Odyssey. Эх хувилбараас архивласан: 2008-05-09. Татаж авсан: 2013-06-25.
  48. Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь - III боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988
  49. Burak Sansal. "Sports in Turkey". allaboutturkey.com.
  50. Historic achievements of the Efes Pilsen Basketball Team (Memento 3. Тавдугаар сар 2008 цахим архивт). Anadolu Efes Spor Kulübü
  51. Burak Sansal (2006). "Oiled Wrestling".
  52. Gegner, Christiane. "FILA Wrestling Database"

Гадаад холбоос