Jump to content

Босфорын хоолой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Босфорын хоолой
İstanbul Boğazı (Турк)
Босфорын хоолой, Стамбул
Босфорын хоолой
Босфорын хоолой
Босфорын хоолой, Турк
Босфорын хоолой
Босфорын хоолой
Босфорын хоолой, Европ
Босфорын хоолой
Босфорын хоолой
Босфорын хоолой, Ази
Босфорын хоолой
Босфорын хоолой
Солбицол41°07′10″N 29°04′31″E / 41.11944°N 29.07528°E / 41.11944; 29.07528Солбицол: 41°07′10″N 29°04′31″E / 41.11944°N 29.07528°E / 41.11944; 29.07528
ТөрөлХоолой
ХэсэгТуркийн хоолойнууд
Ай савд багтдаг улсТурк
Урт30 км (19 бээр)
Өргөн3.7 км (2.3 бээр)
Хамгийн бага өргөн750 м (2,460 фут)
Дундаж гүн65 м (213 фут)
Хамгийн гүн цэг124 м (407 фут)

Босфорын хоолой (Эртний Грек: Βόσπορος ”үхрийн гарам”, Эртний Грек: βοῦς ”үхэр, амбан шар[1]” ба Эртний Грек: πόρος ”зам, гарам” гэдгээс; туркээр Boğaz ”багалзуур”, буюу өөрөөр Karadeniz Boğazı ”хар тэнгисийн багалзуур”; хуучирсан ”Константинополийн хоолой”) нь Ази ба Европ тивийн хоорондох хоолой бөгөөд энэ нь Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбоxын сацуу өмнөд евразийн дотоодын хил болдог. Хоолойн хоёр талд хоёуланд нь Стамбул хот орших ба тус хотын газар зүйн төлөвт ихээхэн нөлөөлдөг. Босфорын хоолойн урт нь 30 километр орчим, өргөн нь 700-аас 2500 метр хүрнэ. Хоолой гүн нь дунд хэсэг орчмоороо 36-аас 124 метрийн хооронд хэлбэлзэнэ. Мөн Босфорын хоолойн баруун талд нь Алтан эвэр орших бөгөөд энэхүү сунан тогтсон буланг эрт дээрээс хүний гараар бүтээгээгүй буюу байгалийн усан боомтоор ашигласаар иржээ.

Хоолойгоор дамжин өнгөрөх олон улсын усан тээврийн эрх зүйн орчныг 1936 оны Монтрөгийн гэрээгээр зохицуулсан байдаг.

Босфорын хоолой үүссэн асуудал геологийн эрдэмтдийн дунд маргаантай байдаг. Судлаачдын үзэж буйгаар Хар далайн усны түвшин нэмэгдсэний улмас 7600 жилийн тэртээ бий болсон гэсэн таамаг байдаг.

Энэ хоолой нь Болгар, Гүрж, Румын, Орос, Украины хувьд далайн тээврийн чухал гарц юм.

Энэ хоолойгоор жилдээ 25 мянган хөлөг онгоц тээвэр хийдэг байсан, одоо жил бүр 40,000 гаруй хөлөг онгоц Босфорын хоолойгоор дамжин өнгөрдөг юм. Хоолойн гарц, түгжрэлийн асуудлыг шийдэх нь Истанбулаас баруун тийш 50-100 км урт усан онгоцоор дамжин өнгөрөх Истанбулын суваг барих замаар шийдэгдэх ёстой болоод байгаа.

 Commons: Босфорын хоолой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. ↑ There is a certain (Oxonian) tradition of equating the name "Oxford" with "Bosporus", see e.g. Wolstenholme Parr, Memoir on the propriety of the word Oxford, Oxford,1820, esp. p. 18